Номин дэлгүүрт мөөгөнцөртсөн йогурт зарж байжээ

Х.Оргил
08 сарын 16, 2019

НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрлээ.  Гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өглөө. Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой сэдвүүд

номин холдинг уид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.