“Номтой ирээдүй” ТББ-аас энэ сарын 10-ны өдөр “Номтой гудамж” өдөрлөгийг зохион байгуулна. Тус өдөрлөг Гэрэлт гудамжид болох бөгөөд энэ үеэр гудамжны номтой болзоо-4, гудамжны номын хэлэлцүүлэг, 50 номын уналт зэрэг хөтөлбөрийн дагуу олон уралдаан тэмцээн зохион байгуулах юм.