Замын халтиргаа гулгаанаас үүдэж осол болсон эсэхийг тогтоогоогүй байна

П.Мөнгөнсор
01 сарын 24, 2024

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр зам тээврийн ослын улмаас гарсан гал түймрийг бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдэгдсэн. 

Тэгвэл ослын дараах нөхцөл байдалд НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн  Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр

"Ослоос улмаас 62 өрхийн 178 иргэн эрүүл мэнд, сэтгэл санаа, өмч хөрөнгөөрөө хохирсон. Эдгээр иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах, нийгмийн баталгааг хэрхэн хангахыг НОК хэлэлцэж байна.


⇨Одоогоор ослын бүсэд байсан 207 оршин суугчдад эрүүл мэндийн үзлэг хийлээ.


⇨28 машин галд өртсөн.


⇨Хэргийн газрын үзлэг дууссаны дараа осолд өртсөн талбайг цэвэрлэх ажил эхэлнэ. Түүнчлэн галд өртсөн барилгуудыг шинжилж, дахин ашиглах боломжтой эсэхийг мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээр шийдвэрлэнэ. 


⇨Одоогоор 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна.


⇨Халтиргаа гулгаанаас үүдэж зам тээврийн осол болсон эсэхийг хуулийн хяналтын байгууллага эцэслэн тогтооно" гэв. 

Холбоотой сэдвүүд

зам тээврийн осол осол

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.