Х.Оргил
05 сарын 07, 2020
Энэтхэгийн Вишакхапатнам мужид өнөө өглөө буюу орон нутгийн цагаар өглөөний 3 цагт LG Polymers химийн үйлдвэрт осол болж стирол хий алдагдаж 10 хүн нас барж, 1000 гаруй хүмүүс хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ.
Нас барсан хүмүүсийн дотор хоёр өндөр настан, мөн 8 настай охин байсан байна.
Осол болсон газрын эргэн тойрон 3 км радиус доторх хэд хэдэн тосгоны оршин суугчдыг айдаст автуулсан байна. Маш олон хүн гудамж, зам дээр ухаангүй хэвтэж, зарим нь амьсгалын бэрхшээл тулгарсан байна. Мөн олон хүнд нүд өвдөх, биеийн арьс загатнах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.
Орон нутгийн цагдаа осол болсон газраас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. 128 гаруй хүмүүсийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.
Осолын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.