Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-25-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийсэн билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарын хүмүүс багтсан юм.  Энэхүү айлчлалын үеэр  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат архины хордлогод орж  Бээжингийн түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан билээ.

Энэ талаар сайдаас өөрөө нь тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Айлчлалын хүрээнд ирэх таван жилд  хамтран ажиллах санамж бичиг зурсан. Ирэнгүүтээ буюу амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажилласан. Тэнд Монгол Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн хүрээнд хийгдсэн 624 га газрыг Өмнөговь аймгийн сум дундын ангид хүлэлгэн өгөх ажилд оролцоод ирсэн" гэв.