НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдлаа.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 23,771

100 мянган төгрөгийн азтан 2,415

1.0 сая төгрөгийн азтан 213

5.0 сая төгрөгийн азтан 28

10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо.

Супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.