"Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино 45 дахь жилдээ зохиогдож буй Оюутны Академийн Шагнал гардуулах Олон улсын оюутны кино наадмаас шалгарч энэ жилийн Оскарт өрсөлдөх эрх авсан талаар https://www.hollywoodreporter.com  сайт мэдээлжээ.

Тус киног бүтээсэн багийнхан олон улсын шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж, Оскарт дэвших өндөр босго давуулсан энэхүү нэр хүндтэй шагналаа ирэх сарын 11-нд Беверли Хиллст болох ёслолын арга хэмжээ дээр гардан авах аж.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг  Кино телевизийн урлагаар мастерын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.
Уг кинонд нүүдэлчдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг талаар Дундговь аймгийн Өндөршил сумын жирийн нэгэн сумын эмч Д.Эрдэнэчулууны ажил амьдралаар харуулсан юм.

Видео: