"Нүүдэлчин" фестивалийн шилдгээр Нийслэлийнхэн тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулав

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ болж өндөрлөлөө. 

Фестивалийн тэргүүн байрт Нийслэл Улаанбаатар шалгарч 100,000,000 төгрөгийн эзэд болов. Түүнчлэн дэд байрт Ховд аймаг, гутгаар байрт Өвөрхангай аймаг, дөтгөөр байрт Хөвсгөл аймаг болон Дундговь аймгууд шилдгээр шалгарлаа. 

Өнөө жилийн фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулсан юм. Энэ хүрээнд, Нийслэлийн 9 дүүргийн 45 өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө соёлын биет бус өвийн 362 төрөл зүйлээс 74 төрөл зүйлийг сурталчлан таниулав. Үүнээс “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-ийн 16 төрлийн өв, төлөөллийн үндэсний бүртгэл дэх 58 өвийг танилцууллаа. Мөн “ЭВИЙН ТООНО ӨРГӨСӨН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР” язгуур урлагийн тоглолтоо толилууллаа.


ЗурагТайлбар
Нийслэлийн отог










Хойд бүсийн хүрээнд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилууллаа.

ЗурагТайлбар
Хойд бүсийн отог








Зүүн бүсийн хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилууллаа.

ЗурагТайлбар
Зүүн бүсийн отог













Хангайн бүсийн хүрээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглов.

ЗурагТайлбар
Хангайн бүсийн отог








Говийн бүсийн хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглолоо.

ЗурагТайлбар
Говийн бүсийн отог






Төвийн бүсийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглов.

ЗурагТайлбар

Төвийн бүсийн отог







Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.