Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалав

Peak.mn
12 сарын 06, 2019

ТОКИО. /NHK/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг олон улсын байгаль орчны бүлгүүд Япон болон бусад улсад уриалжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын бага хурлын /COP-25/ үеэр хийсэн зөвөлгөөний үеэр ийнхүү уриалсан байна. 

Нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь байгалийн хий зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрээс илүү их хэмжээний нүүрсхүчлийн диоксид ялгаруулдаг бөгөөд нүүрсхүчлийн диоксид нь нэг төрлийн хүлэмжийн хий юм. 

Зөвөлгөөнд оролцогч талууд нүүрсний хамаарлыг бууруулахад хүчин чармайлт тавих шаардлагатайг онцлон тэмдэглэжээ. Байгаль орчны идэвхтнүүд орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллаж, нэгэн компанийн нүүрсээр ажилладаг үйлдвэр барих төслийг нь зогсоож чадсаныг зөвөлгөөний үеэр цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

нүүрс цахилгаан станц cop-25

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.