Саруулын Ариунжаргал
09 сарын 20, 2021
“Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” зөвлөлдөх уулзалт боллоо. Тус хурлын үеэр арбитрын эрх зүйн орчин, одоогийн хэрэгжилт, бизнесийн шинж чанартай маргааныг арбитраар хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар байр сууриа МҮХАҮТ болон Монголын Олон Улсын Арбитрын зүгээс илэрхийллээ.
Монголын Олон Улсын Арбитрын Ажлын албаны дарга М.Шинэбаяр: Олон улсын арилжааны арбитрын эрх зүйн орчин манай улсад харьцангуй олон улсын жишиг, стандартад нийцэж бүрдсэн.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс аливаа хууль тогтоомжийг боловсруулахдаа хэрэг маргаан шийдвэрлэх харъяалалыг сонгоход анхаарал хандуулж, илүү ач холбогдол өгч ажиллахыг хүсч байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Аж ахуйн нэгжүүд төртэй маш олон гэрээ, хэлцэл хийдэг. Тэр гэрээ, хэлцэлтэй холбоотой маргаан үүсвэл арбитрын журмаар шийдвэл илүү хялбар.
Төр ороод ирэхээрээ ямар нэгэн байдлаар давуу эрхтэй болоод ирдэг. Тиймээс арбитрын орон зайг нээвэл цаг хугацаа хожно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.