Х.Оргил
08 сарын 18, 2020
"Одоо цагт амьдрах урлаг" номын зохиогч, сэтгэлзүйч Э.Баярмаа зөвлөж байна.
Одоо цагт амьдрах зөвлөгөөг зарим хүн ирээдүйдээ бэлтгэлгүй зөвхөн өнөөдрөөр амьдар хэмээн зөвлөж байна гэж буруу ойлгож шүүмжилдэг. Ирээдүйдээ бэлтгэлгүй санаа амар залхуурч амьдар гэж зөвлөж байгаа юм биш. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр бэлтгэх нь зөв. Гэхдээ санаа зовж, түгшилгүйгээр аз жаргалтайгаар ирээдүй рүү чиглэх хэрэгтэй. Үүнийг л одоо цагт амьдрах урлаг гэж нэрлэж байгаа юм.
Харвардын их сургуулийн сэтгэл судлаачдын хийсэн шинэхэн судалгааны үр дүнд хүмүүс өдөр тутам сэрүүн байгаа цаг хугацааныхаа бараг тавин хувьд /46.7%/ хийж байгаа зүйлээсээ өөр зүйл боддог болохыг тогтоосон байна. Энэ бол цаг хугацааны тавин хувиас татгалзаж байна гэсэн үг шүү дээ. Цаг хугацааныхаа тавин хувийг алдана гэдэг амьдралын жолоо тань буруу тийш эргэж байгааг сануулж буй хэрэг.
Үнэндээ тархинд эргэлдэх эмх замбараагүй бодол санаа одоо цагийн мэдрэмжээс холдуулж, аз жаргалыг сэмхэн хулгайлж байдаг.
Бодол санаагаа чөлөөлж чадвал одоо цагийн бүрэн эрх мэдэл танд үлдэнэ. Гэтэл бид өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн амьдралаа сайн, муу, сайхан, муухай гэсэн ангилалаар ялгаж харамссан, гомдсон, санаа зовоосон бодлуудаар оюун ухаанаа үргэлж самууруулж явдаг. Энэ бүх учир замбараагүй олон бодлууд төрөл бүрийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг үүсгээд байгаа юм.
Одоо цаг бол оюун санааны эрх чөлөө
Хэрэв та гутарч байгаа бол өнгөрсөн цагт амьдарч байна. Хэрэв та түгшиж байгаа бол ирээдүй цагт амьдарч байна. Хэрэв та эрх чөлөөтэй, тайван байгаа бол одоо цагт амьдарч байна. Эртний Хятадын философич Лау Цу
Хэрэггүй олон бодлоор толгойгоо дүүргэхээ зогсоож, сөрөг сэтгэл хөдлөл үүсгэх бодлуудад ач холбогдол өгөхгүй байвал одоо цагийг мэдрэх чадвараа сэргээх боломжтой. Нөхцөл байдал хичнээн тааламжгүй байлаа ч одоо цагтаа төвлөрч чадах юм бол бодитой болоогүй олон муу зүйлд санаа зовж, уурлаж, гуниглаж, хардаж, эргэлзэж, стресстэхээс чөлөөлөгдөнө.
Оюун бодол тань одоо цагт байгаа үед ямар ч нөхцөл шаардлагагүйгээр бүрэн дүүрэн эрх чөлөө, аз жаргалаар бялхах болно. Энэ эрх чөлөөг бид хайсаар, хүссээр яваа шүү дээ. Энэ бол бүрэн дүүрэн сэтгэл ханамжийн баталгаа. Одоо цагийн мэдрэмж гэдэг бол толгой дахь бүх бодлоо чөлөөлөн явуулсны хариуд ирэх шагнал юм. Одоо цагийн мэдрэмж бол аз жаргалын үндэс билээ.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.73.103] ・ 2021.07.28 Хариулах
Яаж холбогдох вэ
Зочин [202.126.89.29] ・ 2020.04.16 Хариулах
сайн байна уу? сэтгэл зүйч Э. Баярмаатай яаж холбогдох вэ? сэтгэл зүйн зөвөлгөө авах гэсэн юмаа.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь