Хоолны хатуу дэглэм барьдаг ч, дасгал хөдөлгөөн хийдэг ч жин нэмсээр байна уу. Тэгвэл үүний цаана олон шалтгаан байдгийг судалгаа харуулжээ.


Бамбай булчирхайн дааврын дутагдал өөх шатаалтыг багасгадаг


Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. 

Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. 

Энэхүү булчирхайн үйл ажиллагаа доголдсоноор бодисын солилцоо удааширч өдөр тутамд шатаах ёстой илчлэг буурснаар огцом жин нэмж эхэлдэг. Энэ оношоор ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тэр дундаа 60 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд илүү өртдөг.

Америкийн бамбай булчирхай судлалын төвөөс гаргасан судалгаагаар 8 эмэгтэй тутмын нэг нь бамбай булчирхайн эмгэгээр өвчилдөг байна.

Хэрхэн оношлох вэ?

Энэ тохиолдолд шинжилгээгээр бамбайн дааврын өөрчлөлтийн нарийвчилсан шинжилгээнүүдийг хийхийг зөвлөдөг.


Стрэсс болон сэтгэл түгшилтээс үүссэн “харвин”

Та уурлаж бухимдах үедээ өмнөхөөсөө их идээд, жин нэмээд л байгаа юм биш биз? Стресс, сэтгэл түгшилт таргалалтын шалтгаан болдог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Бухимдсан үед тархи биднийг аюулд орсон байна гэж үзэж хамгаалалтын системээ ажиллуулж, энерги шаардагдах үед хэрэглэхийн тулд өөх “үйлдвэрлэдэг”. 

Тэр хэрээрээ хоолны дуршил өөрчлөгдөж илүү чихэрлэг, исгэлэн, давстай, тослог ихтэй хоолыг түлхүү сонгодог байна. Та анзаараад үзээрэй. Энэ бол судалгаагаар батлагдсан үнэн юм.

Кортизол ихсэх тусам хоолны дуршил нэмэгдээд зогсохгүй, бодисын солилцоог удааширдаг. 

Мөн стресс, хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн эмүүд ч бас огцом жин нэмэхэд нөлөөлдөг. Учир нь эдгээр эм нь тархинд нөлөөлж стрессийг буруулж, хоолны дуршлыг өдөөдөг. Иймэрхүү эмийн төрөлд зарим даралт бууруулах эмүүд бас ордог байна. 

Мөн та стрессийг даван туулах аргуудыг уншиж судлаарай. Энд дарах


Нойргүйдэл гэгч дайсан

2015 оны обестигийн судалгаагаар нойргүйдэл нь хүний биеийн өлсөх мэдрэмжийн гормоныг алдагдуулдаг байна. Үр дүнд нь жирийн үеийнхээс илүү өлссөн мэдрэмж төрдөг аж. Иймээс удаан хугацаагаар нойргүй явах нь жин огцом нэмэх шалтгаан болдог байна.

Хэвийн нойр гэж юу вэ? Нойр нь таван циклээс бүрдэх агаад цикл тус бүр 90 минут орчим үргэлжилдэг. Цикл бүр 4 үед хуваагдах бөгөөд үүний хоёр нь бүрэн, гүн нойрны үе байна. 

  • Нэгдүгээр үе бол тайван нойрны үе. Энэ үедээ нойрсож байгаа хүнийг сэрээхэд маш амархан, огт унтаагүй байсан мэт сэрдэг. 

  • Хоёрдугаар үед тархины ритм удааширч ирнэ, нүд гадны нөлөөнд цочрохоо болино.

  • Гуравдугаар үед организмын бүх системийн ажиллагаа удааширна. 

  • Дөрөвдүгээр үе ирэхэд гүн нойрсол явагдана: бүх мэдрэхүй “унтаж” эргэн тойрноо огт мэдрэхээ болино. Чухамхүү энэ гүн нойрслын үед л зүүд зүүдлэгддэг.

Нойрны энэ дөрвөн үеийг бүгдийг туулж унтсан хүн сэрэхдээ бие нь бүрэн гүйцэд амарсан, сэтгэл санаа нь цовоо сэргэлэн болсон байдаг. 

Нэг л үе орхигдсон, эсвэл хэтэрхий богино байсан бол бие нь амраагүй байдаг бөгөөд үүнийг бид “нойр авсангүй”, “ханатлаа унтсангүй” гэж хэлдэг.


Нойргүйдлийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж унших:


Эх сурвалж: health.com, mayoclinic

Орчуулсан С.МИШЭЭЛ