Хэрэв та эмэгтэйчүүд хүүхнүүд туранхай, булчинлаг залуусыг л сонирхдог гэж бодож ирсэн бол бид танд үргэлж тийм байдаггүй гэдгийг батлая.

 

Африк дахь Боди хэмээх омгийн охид бүсгүйчүүд тухайн омогтоо хамгийн бүдүүн эртэй суух хүсэлтэй байдаг гэнэ.

Орчин цагт залуус гүзээтэй байхаас ичиж, гүзээтэй залуусын өөртөө итгэх итгэл суларч, хэн хүнгүй л фитнест явах болсон. Гэтэл энэ омог тэр л нийтлэг үзлийг эсрэгээр нь эргүүлсэн байна. Хэрэв залуус гүзээгүй бол тэднийг дур булаам сайхан залуу гэж үздэггүй аж.

Этиоп улсын алслагдмал бүсэд орших энэхүү омог жил бүр хэн хамгийн бүдүүн бэ гэсэн тэмцээнийг эрчүүдийн дунд зохион байгуулдаг байна. Тэмцээнд ялсан эр тухайн жилдээ тосгоны хамгийн сайхан залуу гэх алдрыг хүртдэг бөгөөд тэр л мөчөөс охид эмс түүнтэй гэрлэх гэж хошуурдаг гэнэ.

Тус тэмцээнд ялалт байгуулахын тулд эрчүүд 6 сарын өмнөөс бэлтгэл хийдэг ба өөрсдийн чадах чинээгээрээ их жин нэмэх зорилготой байдаг гэнэ. 

Омгийн хамгийн бүдүүн хүн болно гэдэг тийм ч амархан зүйл биш боловч үхрийн цус, сүү их нэмэртэй гэж үздэг байна. 

Тэмцээний бэлтгэлийн үеэр эрчүүд өөрсдийн гэсэн тусдаа урцад амьдарч, үхрийн цус, сүүгээр л хооллон хурьцах үйлийг тэвчдэг. Тэмцээнд ялахын хамгийн том шагнал нь олон сайхан бүсгүйчүүл өөрийнх нь араас хуйлрахыг үзэх юм. 

Хэдийгээр цус, сүү холин хэрэглэх нь маш аюултай, олон өвчин үүсгэх боломжтой ч тус омгийн эрчүүд юунаас ч эмээлгүй ууж орхидог гэнэ. 

Тийнхүү 6 сарыг урцад ганцаар өнгөрүүлсний дараа тэмцээний өдөр тэр өөрийн үлэмж биеийг бусдад гайхуулахаар гарч ирдэг байна. 

Үүний адилаар омгийн сайхан эмэгтэй ч өөр нэгэн этгээд шинжээр тодорхойлогддог бөгөөд бүсгүйн бие хэр олон тэмдэгтэй байна төдий чинээ сайхан бүсгүйд тооцогддог гэнэ. Тухайн тэмдгүүдийг хутга эсвэл илдээр биеийг нь сийчэн тавьдаг ба эрчүүд тийм сорвижсон тэмдэг бүхий охидод дуртай байдаг аж.


Эх сурвалж: One India