ОХУ-ын Засгийн газраас тус улсан Сангийн сайдад Донбасст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зогсоох тушаал иржээ. Энэ талаар есдүгээр сарын 1-нд Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак биечлэн зааварчилгаа өгсөн гэв. 

Нээлттэй бичиг баримтад “Орос улсын төсөвт “онцгой бүс нутагт зориулсан хүмүүнлэгийн тусламж” гэсэн үг байхгүй” гэжээ. Гэхдээ Кремлитэй ойрхон эх сурвалжуудын хэлснээр Луханск, Донецкээс үүнийг дэмжсэн байна. 

Тус улсын Онцгой байдлын яам өмнө нь Донбасс руу 750 тонн тусламжийн илгээмж хүргэсэн. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин Донбассын иргэдийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийнэ хэмээн мэдэгдсэн.