ОХУ: Ялалтын парадыг үзэгчгүй зохион байгуулна

Х.Оргил
04 сарын 01, 2020

Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын цэргийн парадыг үзэгчгүй зохион байгуулна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Гэсэнч олон тооны гадаадын зочид төлөөлөгчид уригдсан, тэд ч оролцохоо илэрхийлсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ.

Covid-19 вирусын тархалтаас болж 50-аас дээш тооны хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулахыг Москва хотын захирагч Сергей Собянин 4-р сарын 10 хүртэл хориглоод байгаа. Энэхүү хориг цаашид сунгагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв халдварын тоо улам нэмэгдвэл парадад оролцох цэргүүдийн тоог мөн хязгаарлах арга хэмжээ авч магадгүй гэсэн байна.

Ялалтын баярын парадын талаарх эцсийн шийдвэрийг 4-р сард гаргах боловч үзэгчгүй зохион байгуулах нь хамгийн боломжит хувилбар юм байна. 5-р сарын 9-ний цэргийн парадад дор хаяж 15,000 цэргийн албан хаагч, 400 гаруй техник оролцох юм байна.

ОХУ одоогоор 2777 халдварын тоо бүртгэгдэж, 24 хүн нас бараад байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.