ОХУ гадаад оюутнуудыг дотуур байраас нь албадан гаргахгүйгээ мэдэгдлээ

Б.Баясгалан
03 сарын 25, 2020

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусийн халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байраас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өчигдөр ноот бичгээр мэдэгдсэн болно.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Холбоотой сэдвүүд

гадаад оюутан коронавирус оху

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.