Ирэх өдрүүд Украины хувь заяаг шийднэ

Х.Оргил
02 сарын 14, 2022

АНУ-ын Байдены засаг захиргаа өнгөрсөн Баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ ОХУ Украин руу хэзээ мөдгүй халдан довтолж магадгүй гэж мэдэгдсэн, тэр тусмаа энэ долоо хоногийн Лхагва гариг буюу хоёрдугаар сарын 16-нд эхэлж магадгүй гэж АНУ-ын тагнуулын алба үзэж байна.

Өнгөрсөн Бямба гаригт болсон АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд болсон телефон яриа ямар ч үр дүнд хүрээгүй байна. АНУ болон барууны хэд хэдэн орнууд Украинд амьдардаг өөрийн орны иргэдээ тус улсыг нэн даруй орхин гарахыг шаардаж эхэлсэн, дээр нь нийслэл Киевээс элчин сайдын яамны дипломат ажилтнуудаа эргүүлэн татаад байна. Өчигдөрөөс эхлэн барууны хэд хэдэн авиа компаниуд Украины агаарын орон зай болон Хар Тэнгис дээгүүр нисэх нислэгүүдээ цуцалж эхэлсэн. 

Украины хилийн дагуу ОХУ 130,000 гаруй цэрэг бөөгнөрүүлээд байгаа бол АНУ-ын 80,000 цэрэг Европт байрладаг.

Холбоотой сэдвүүд

ану оху украин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.