ОХУ-ын цэргийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Украины засгийн газрын веб сайт кибер халдлагад өртсөн байна.

Тус улсын төрийн яамдуудын веб сайтууд тухайлбал батлан хамгаалахын яам, дотоод хэргийн яам зэрэг төрийн байгууллагууд, тэдгээрийн сервер ажиллагаагүй болж, мэдээлэл устгадаг вирус олон зуун компьютерт нэвтэрч, интернетийг тасалж байна гэж Америкийн сүлжээний Кентик компанийн захирал Доуг Мадори хэлжээ.

Украинаас гадна хөрш зэргэлдээх Латви, Литва улсуудын кибер орон зайд дээрх вирус нэвтэрсэн байна. Түүнээс гадна банк, санхүүгийн байгууллагуудын веб сайт халдлагад өртсөн байна. Украин дахь Сбер банк, Алфа банкны веб ажиллагаагүй болсон байна.