ОХУ-ын гурван компанийг АНУ хоригийн жагсаалтаас хасжээ

Peak.mn
12 сарын 14, 2019

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын эрх баригчид ОХУ-ын гурван компанийг кибер үйл ажиллагаатай холбоотой хориг арга хэмжээний жагсаалтаас хасжээ.

АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах газрын цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурдсанаар, "Авто үйлчилгээний төв" ХХН, "Вертикаль" ХХН болон "Юником" ХХН-ийг хассан байна.

Эдгээр компанийг 12 дугаар сарын 5-нд хоригийн жагсаалтад оруулжээ. Тухайн үед АНУ-ын Сангийн яам Оросын 17 иргэн, долоон компанийг кибер гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн хориг арга хэмжээ авсан юм. Тухайлбал, “Evil Corp” байгууллага болон Максим Якубец гэгч иргэнийг оруулсан бөгөөд Америкийн эрх баригчид түүнийг сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн ноцтой хакерын халдлагуудыг үйлдсэн гэж үзэж байгаа юм. 

АНУ-ын Төрийн департамент болон Холбооны мөрдөх товчоо “Якубецийг баривчлахад тус болох эсвэл гэм буруутайг нь нотлох мэдээлэлд” 5 сая ам.долларын шан амлажээ. Түүний удирддаг “Evil Corp” хакерын бүлэг АНУ-д 70 гаруй сая ам.долларын хохирол учруулсан гэж буруутгасан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану оху хориг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.