Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан тус замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас эхлэн хаана.

Гүүрийн барилгын гүйцэтгэл график хугацаанд тусгасны дагуу 43 хувьтай буй юм. Барилгын ажил зогссон байсан үед хөдөлгөөнийг чиглэлийг нэмэгдүүлэх, иргэдийг тав тухтай зорчуулах үүднээс Олимпийн гудамжинд түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байсан юм. Харин барилгын ажил эхлэхтэй холбогдуулан тус замын хөдөлгөөнийг энэ сарын 25-нд хаахаар болжээ.

Хөдөлгөөнийг хаах маршрутад өнгөрсөн жилээс өөрчлөлт орохгүй бөгөөд Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Авто замчдын гудамжны хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. 

Шинээр барьж буй Замын цагдаагийн гүүрэн гарц нь нийт 96 тулгуур баганатай, 477 метр урт гүүр юм. Энэ жил бороо, ус багатай бол 8 дугаар сарын 25 гэхэд гүүрийг нээнэ. Нийт барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа буюу 9 дүгээр сарын 30 гэхэд дуусгаж, гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хүлээн авахаар тооцож байна гэж нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн барилгын ажлын явцаас 

2018 оны арваннэгдүгээр сарын 172018 оны арваннэгдүгээр сарын 172018 оны арваннэгдүгээр сарын 172018 оны арваннэгдүгээр сарын 17