Ираны Ахваз хотод болсон террорист халдлагыг Францын эрх баригчид эрс шүүмжилж байгаа бөгөөд Ираны ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ. Энэ тухай Францын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэлд дурджээ. 

“Ахваз хотод урьдчилсан мэдээллээр, 29 хүний амийг авч, хэдэн арван хүнд бэртэл гэмтэл учруулаад байгаа террорист халдлагыг Франц улс эрс буруушааж байна. Амь үрэгдсэн иргэдийн гэр бүлийнхэн болон Ираны ард түмэнд бид эмгэнэл илэрхийлж байна. Бид Тегеран дахь элчин сайдын яамтайгаа харилцаа холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай хянах болно ” хэмээн тус албан ёсны мэдээнд тэмдэглэсэн байна. 

Өнгөрсөн бямба гарагийн өглөө Ираны Ахваз хотод цэргийн жагсаал болох үеэр террорист халдлага болсон юм. Энэ халдлагын улмаас 28 хүн амь үрэгдэж, 60 хүн бэртэл гэмтэл авсан. “IRNA” агентлагийн мэдээлснээр, энэ халдлагын хариуцлагыг Саудын Арабтай холбоотой “Ахваз дахь эх оронч арабын ардчилсан хөдөлгөөн” бүлэглэл хүлээсэн байна