Ираны телевизийн "PressTV" сувгийн сэтгүүлч Марзие Хашемиг АНУ нэн даруй суллах ёстой. Ийм мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф хийснийг "PressTV" суваг пүрэв гарагт уламжилжээ. Сэтгүүлч эмэгтэйг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Вашингтон хотод баривчлан саатуулсан байна. 

"Хашемиг баривчилсан нь үг хэлэх эрх чөлөөг шууд зөрчиж, гэм зэмгүй хүний эсрэг улс төрийн эрх мэдлээ урвуулан ашигласан явдал юм. АНУ-ын эрх баригчид сэтгүүлчийг нэн даруй суллах ёстой” гэж Зариф мэдэгдсэн байна. Америкийн иргэншилтэй сэтгүүлч ч бас “Ираны иргэн учраас Тегеран түүний эрх ашгийг хамгаалах эрхтэй” гэж тэрбээр нэмж хэлжээ. Түүний хэлснээр, “сэтгүүлчийг АНУ-д үндэслэлгүйгээр баривчилсан байна”.

Шүүхийн нэгэн ажиллагааны чухал гэрч учраас сэтгүүлч эмэгтэйг АНУ-ын эрх баригчид баривчлан саатуулсан гэж "PressTV" өмнө нь Хашемийн хүүгийн мэдээллээс иш татан уламжилжээ. Одоогоор түүнийг ямар нэг хэрэгт албан ёсоор буруутгаагүй байгаа юм.

"PressTV" сувгийн сэтгүүлч Америкт очсоноосоо хойш холбоо тогтоолгүй хоёр хоносны дараа буюу лхагва гарагт түүнийг Америкийн эрх баригчид баривчилсан нь тодорхой болжээ. Хашеми өвчтэй хамаатан садантайгаа уулзахаар Америкт очсон аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP