Хятадын иргэн сэтгүүлч Жан Жань Ухань хотод Ковид-19 тахлын эсрэг анхны арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай сурвалжлага хийснийхээ дараа 2020 оны тавдугаар сараас хойш шоронд хоригдож байна. 

Шоронд түүний биеийн байдал муудаж, үхлийн ирмэгт хүргэсэн  тул түүнийг суллахыг Олон улсын хэвлэлийн байгууллагууд дахин шаардлага хүргүүлж байна. Тодруулбал, CFWIJ  байгууллагын зүгээс Ши Жиньпинд хандан Жан Жанг тулгасан бүх ялыг хэрэгсэхгүй болгож, шоронгоос нэн даруй суллахыг шаардаж буй аж.

Хэрэг явдлын талаар эргэн сануулахад 2020 оны 12-р сарын 8-ны өдөр гурав цаг үргэлжилсэн шүүх хурлаар Шанхай хотын Пудун хотын шинэ бүсийн шүүх Жаныг "хэрүүл маргаан үүсгэсэн, үймээн дэгдээсэн" хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм.

Одоогоор Сэтгүүлч Жангийг биеийн байдал туйлдаа хүрсэн талаар түүний гэр бүлийнхэн ярьжээ. Түүнийг "Ирэх хүйтэн өвлийг тэсвэрлэхгүй байж магадгүй" гэж тэд твиттер хуудсандаа бичсэн байна. Жанийг шоронд байх хугацаанд зүй бусаар харьцаж, ар гэрийнхэнтэйгээ нь уулзах эрхийг нь ч хассан байна. Анх өнгөрсөн наймдугаар сарын эхээр түүний биеийн байдал муудаж 11 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэр үед CFWIJ нь бусад 43 хүний эрхийн төрийн бус байгууллагын хамт Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF)-д нэгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан Жанг буруутгаж буй хуурамч хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг нэн даруй суллахыг уриалааад байсан юм. 

Сэтгүүлч Жан аль хэдийн ходоодны шархлаа, улаан хоолойн сөргөө улаан хоолойн үрэвсэлээр өвчилсжээ. Иймд түүнийг нэн даруй суллахыг  CFWIJ дахин уриалж байна. 

Хятад улс 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст бүртгэгдсэн 180 орноос 117-д жагссан байна. Тус улс нь дэлхийн хамгийн том сэтгүүлчдийг баривчилсан улс.Олон улсын байгууллагын мэдээлж буйгаар Хятадад багадаа 122 сэтгүүлч шоронд хоригдож байгаа аж. Тэдний ихэнх нь амь насанд аюултай нөхцөлд байгаа юм.

Түүнчлэн Жанийн нэгэн адилаар Хятадын шоронд хоригдож буй 10 сэтгүүлч үхэх эрсдэлтэй байна гэдгийг дурджээ. Тэдэн дунд эрэн сурвалжлах сурвалжлагч, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналт Хуан Ци, Шведийн нийтлэлч Гуй Минхай, Уйгур сэтгүүлч, Вацлав Гавел, Сахаровын нэрэмжит шагналт Илхам Тохти нар багтжээ.

2013 онд баривчлагдахаасаа өмнө гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Түвдийн тухай мэдээллийн гол эх сурвалж байсан Кунчок Жинпа 2021 оны хоёрдугаар сард шоронд байх хугацаандаа хүчирхийлэл, тамлалд өртөж амиа алдсан юм.

Үүнээс өмнө Нобелийн энх тайвны шагналт, RSF-ийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналт Лю Сяобо болон тэрс үзэлтэн блогч Ян Тонгян нар хоёулаа хорт хавдраар өвчилж, 2017 онд шоронд эмчилгээ хийлгээгүй тул нас барсан.


Хятадын эрх баригчдаас Жанг нэн даруй суллахыг уриалах бидний уриалгад нэгдэж өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД ДАРНА уу.