Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 01, 2026
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтаж, хүний эрхийг хангах, хамгаалах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагналаа.
Шагналыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн А/23 дугаар тушаалыг үндэслэн гардуулсан байна. Шагнал гардуулах үеэр тэрбээр “Хэвлэлийн эрх чөлөө нь ардчиллын тулгуур үнэт зүйл бөгөөд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах үндсэн баталгаа юм” хэмээн онцоллоо. Мөн сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй, хараат бус байдал, хариуцлагатай үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах, олон нийтийн мэдэх эрхийг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэж, хүний эрхийн боловсрол, соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буй хүмүүст талархал илэрхийлсэн юм.
“Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, NTV телевиз-ийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Б.Ундрахжаргалант, Зууны мэдээ сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Отгонбаяр, Peak.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ц.Цэрэндолгор, Гэр бүлийн радио FM 104.5-ын сэтгүүлч, сэтгэл судлаач Б.Баясгалан, Хүйсийн тэгш эрхийн төвийн Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хамгааллын хөтөлбөрийн удирдагч Т.Цогзолмаа, тус төвийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн удирдагч Э.Хишигбаяр, Боловсролын давлагаа ТББ-ын тэргүүн Р.Энхбат, Монголын Хуульчдын холбооны гишүүн, судлаач Л.Галбаатар нар шагнагдлаа.
| Зураг | Тайлбар |
![]() | Peak.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ц.Цэрэндолгор |
![]() | Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа |
![]() | Зууны мэдээ сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Отгонбаяр |
![]() | NTV телевиз-ийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Б.Ундрахжаргалант |
![]() | Монголын Хуульчдын холбооны гишүүн, судлаач Л.Галбаатар |
![]() | Гэр бүлийн радио FM 104.5-ын сэтгүүлч, сэтгэл судлаач Б.Баясгалан |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.