Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол бүсгүй түрүүллээ

peak.mn
12 сарын 25, 2018

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний шагнал гардуулах ёслол Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод 12 дугаар сарын 23-нд боллоо.

Хятад, Орос, Монголын 60 гоо бүсгүй өрсөлдсөн уг тэмцээний нэг, хоёрдугаар байрыг Монголын гоо бүсгүйчүүд эзэлсэн бол Оросын гоо бүсгүй гуравдугаар байранд орсон байна.

Хятадын Сычуань мужийн гоо бүсгүй Ма Жуй авьяаслаг мисс өргөмжлөлийг хүртлээ. Түүний үзүүлбэр мэргэжлийн шүүгчдээс хамгийн өндөр оноо авчээ.

Гоо бүсгүйчүүдийн олонх нь өндөр боловсролтой охид байсныг уг тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгч Ван Яньнянь онцлон дурдсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti



Холбоотой сэдвүүд

мисс гообүсгүй

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.