П.Мөнгөнсор
09 сарын 06, 2023
Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад энэ оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Унгар улсын Сегед хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиадад нийт 87 орны 351 оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодож, оюун ухаанаа уралдуулсан юм.
Тус олимпиадаас Монгол улсаа төлөөлөн оролцсон 3 сурагч хүрэл медаль хүртлээ. Үүнд:
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү
Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт
Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт.
Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар оролцжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.