Цэдэнбалын Цэрэндолгор
05 сарын 21, 2025
Peak.mn сайт энэ удаагийн ярилцлагадаа боловсролыг хүүхэд бүрд тэгш хүртээхэд хувь нэмрээ оруулж буй “Азбогд Алдар” НҮТББ-ын үүсгэн байгуулагч З.Долгорсүрэнг урьж ярилцлаа.
“Азбогд Алдар” НҮТББ нь олон улсын нэр хүндтэй олимпиадуудад монгол сурагчдыг бэлтгэн амжилттай оролцуулдаг. Мөн IMEC, Коперникус зэрэг олон улсын математикийн олимпиадын Монгол дахь албан ёсны зохион байгуулагч байгууллага юм.
Хүүхэд бүрт боломж бий, гол нь эцэг эхийн итгэл дэмжлэг чухал
Эцэг эхчүүд, зарим багш нарт өрөөсгөл ойлголт байдгийг олон хүүхэд олимпиадад оролцуулахдаа анзаарсан.
Миний л мэдэхийн олимпиадад бэлтгэдэг хэдхэн хүүхэд л сургууль бүрт байдаг. Тэр хүүхдүүдийг багш л өөрийн өнцгөөр харж шалгаруулан бэлддэг уламжлал бий.
Эцэг эхчүүдийн хувьд ч манай хүүхэд хичээлдээ тааруу, ер нь эрдэм ном сурахгүй нь ээ, тэгээд ч улсын сургуульд сурдаг гээд байдаг юм.
Гэтэл тэгж доогуур үнэлэгдэж байсан хүүхдүүд олон улсын олимпиадад ороод хувийн сургуулийн хүүхдээс өндөр оноотойгоор медаль аваад ирсэн хэд хэдэн тохиолдол бий.
Бид шилдгүүдэд зориулсан зүйлийг л олимпиад гэж нэрлээд сурчихсан буруу юм. Орчин үед дэлхийн чиг хандлага өөрчлөгдсөн. Тэгш боловсрол олгох, хүүхдийг тэгш уралдуулах, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших ёстой гэдэг зарчмыг олон улсын олимпиад баримталдаг болсон.
Хамгийн гол нь эцэг эх та итгээд дэмжээд өгвөл хүүхэд бүрд боломж нөөц байдаг. Үүнийг харуулах гэж энэ олон хүүхдийг олимпиадад оролцуулж ирлээ. Үр дүнг нь харж, хүүхдүүд өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөхийг харах нь хамгийн сайхан.
Дүүгээс минь эхэлсэн дүүрэн амжилтууд
Д.Алдардэлгэр
“Азбогд Алдар” ТББ нь 2024 оны 8 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулах болсон шалтгаан нь дүүгийн минь хүү Д.Алдардэлгэр л дээ. Амжилтаа бусадтай хуваалцаж, үеийнхнээ уриалан, чиглүүлж яваа мундаг хүү бий.
15 настай дүү маань Австрали улсын нэрийн өмнөөс гурван удаа АНУ-ын Коперникус олимпиадад гурван өөр хичээлээр оролцоод бүгдээс нь медаль хүртээд Австралийн Засгийн газрын нэрэмжит шагналыг хүртсэн юм.
Монголд жирийн л ЕБС-д сурч байгаад Австрали явсан хүү шүү дээ. Бид үүнээс урам авч Монгол хүүхдүүд ч бас дэлхийн чансаа өндөр олимпиадуудад оролцож, оюуны чадавхаа сорих боломж олгоё гэсэн үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулсан.
Бид 10 улсын 16 олимпиадыг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирээд байна.
Эдгээр олимпиадаас хамгийн чансаа өндөртэй буюу Коперникус олимпиадад бид Монголоос хоёр дахь удаагаа хүүхдүүдийг оролцуулсан.
Олимпиадын онцлог нь эхний шатандаа онлайнаар оролцоод, олон улсын шатандаа тухайн улсдаа аялангаа оролцох боломжтой юм.
Одоогийн байдлаар манайхаар дамжуулж олон улсын олимпиадад оролцсон сурагчид эдгээр амжилтыг гаргаад байна.
АНУ-ын Коперникус олимпиадын Физик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, одон орон судлал гэх мэт хичээлүүдийн 2-р шат 2025 оны нэгдүгээр сард АНУ-ын Техас мужид зохион байгуулагдаж, 35 хүүхэд оролцсноос 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн.
Австралийн IMEC, JEO, ISCO олимпиадын олон улсын шатанд 3 оролцогч оролцож бүгд медальтай ирсэн.
Одоогийн байдлаар 107 сургуулийн 2000 гаруй сурагч онлайн болон олон улсын шатанд амжилттай оролцоод байна.
Дубайд Олимпиаддаа оролцож байхад ирж, биднийг дэмжсэн Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Одонбаатар болон Австрали руу явсан багийн маань амжилтыг түгээсэн Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд тусгайлан талархал илэрхийлье.
Амжилт медалиар л хэмжигддэггүй
Олон улсын олимпиадад оролцсон хүүхэд бүр заавал медальт байранд орох ёстой биш шүү дээ. Хамгийн гол нь олон улсын олимпиадад оролцсоноор хүүхэд ирээдүйдээ итгэх маш том итгэлийг олж авдаг. Өмнөө тавьсан зорилго нь өөр болдог юм байна. Мэдээж гадаадад очих хэрээр олон орны хүүхдүүдтэй танилцана. Тэнд байгаа хүүхдүүдээс маш их зүйлийг суралцдаг.
Бусад улс орны хүүхдүүд хаана явж байна гэдгийг харах бас нэг боломж гэдгийг олон улсын олимпиадад явсан хүүхдүүдээсээ харж анзаардаг. Хамт явсан эцэг эхчүүд ч энэ талаар хэлдэг юм. Монгол хүүхдүүд аль ч оронд очсон маш нийтэч, оюунлаг, хүнлэг өсөж байгааг харах сайхан байдаг даа.
Олимпиадуудын тавил гэж байдаг. Тэгэхээр асуултад хариулах, бодлого бодож хариуг нь олох гэх мэт уламжлалт хэлбэр байдаг. Сүүлийн үеийн олон улсын олимпиадууд олон төрөлтэй болж байна. Тун удахгүй зохион байгуулагдах гэж байгаа “TeenEagle” гээд англи хэлний олимпиадыг жишээ татмаар байна. Ном уншиж, кино үзээд олж авсан мэдлэгээ 60 минутын дотор 60 асуултад хариулдаг. Энэ нь өөрөөр хэлбэл хүүхдийг үзэх, харах, сонсох, унших тэндээс авсан мэдлэгээ 60 минутад хэрхэн зөв илэрхийлэх вэ, тэр хүүхэд бусдад өөрийгөө ойлгуулж чадаж байна уу. Сууж чадаж байна уу, төвлөрч чадаж байна уу, энэ олон мэдрэмжийг нэг дор оруулсан ийм онцлогтой байдаг.
Олон улсын олимпиадад оролцож байгаа хүүхдүүдэд нэг ийм давуу тал үүсдэг. Тухайн хүүхэд тухайн улстай танилцаад тухайн улсын өндөр боловсролтой эрдэмтэн докторуудын үгийг сонсоод тухайн улсын түүх, бүтээн байгуулалт, соёлтой танилцаад, цаашид их дээд боловсролын түвшинд ямар мэргэжил эзэмших вэ гэдгээ сонгох ч тохиолдол гардаг.
Ямар ч олимпиад хүүхдийн амьдралд маш том шинэ түүх болж үлддэг.
НАСА хөтөлбөртэй танилцах онцгой боломж
Манай ТББ сурагчдын амралтад зориулаад 8 дугаар сард АНУ-ын Флорида мужийн Орландо хотод Кеннидигийн сансар судлалын төв дээр болох “Наса” хөтөлбөрийг нэвтрүүлээд байна.
Тус хөтөлбөрт хамрагдсан сурагчид сансрын нисгэгчийн авдаг бүх мэдрэмжийг авна гэсэн үг. Сансарт ногоо тарих, тарьсан ногоогоороо хэрхэн хоол хийх вэ, сансрын хөлөг гэж юу вэ? Сансрын орчин гэж юу вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрч буцаж ирэхдээ сертификаттай ирэх хөтөлбөр юм.
Энэ хөтөлбөр үнэхээр сансар судлалыг сонирхдог, нисгэгч болохыг хүсэж байгаа, ирээдүйн зорилгоо тодорхойлчихсон хүүхдүүдэд илүү сонирхолтой байх болно. Хүүхэд бүрд төрөлхийн авьяас, мэдлэг, чадвар гэж байдаг. Үүн дээр нь эцэг эхчүүд бид жаахан дэмжээд өгвөл хүүхэд бүр амжилтын эзэн байх боломжтой. Хүүхдээ аль болох олон талаас нь сорьж үзээрэй. Урлаг, спорт, оюуны гээд хүүхдээ болох бүх талаас нь дэмжээд үзээрэй гэж эцэг эхчүүдэд аминчлан захья.
Мөн АНУ-ын Их сургуулиудтай танилцах хөтөлбөрөөр дамжуулан дунд ангийн сурагчид маань их сургуулийн элсэлтэнд хэрхэн яаж, үр дүнтэйгээр бэлдэх талаар мэргэжлийн профессор, багш нараас нь зөвлөгөө туслалцаа авах боломжтой юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.22] ・ 8 өдрийн өмнө Хариулах
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00