Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 12, 2017
Чингис хаан Олон улсын нисэх буудалд энэ оны эхний найман сард олон улсын чанартай 4163 нислэгийн хөөрөлт болон буулт хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар өссөн дүн юм. Мөн хугацаанд орон нутгийн хөөрөлт буулт 3317 байгаа нь 23 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн энэ онд Монгол Улсын агаарын зайгаар 62 мянган олон улсын нислэг өнгөрчээ.
Олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд “Агаарын замуудыг шинэчлэн тогтоох тухай” тушаал гаргасан. Тушаалын хүрээнд Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэн тогтоож, энэ оны гуравдугаар сарын 30-аас нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгчээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.