Б.Баясгалан
04 сарын 03, 2020
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдрийн 16.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Яг одоо тус онгоцоор ирсэн 263 зорчигчийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Тэднээс хоёр сэжигтэй тохиолдолд илэрснийг ХӨСҮТ-д тусгаарлахаар авч явлаа.
Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Яг одоо Токиогоос ирсэн онгоцны арын хаалгаар сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг буулгаж байна гэж газар дээр нь ажиллаж буй МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү мэдээлэл ирүүллээ. ХӨСҮТ-ийн баг ирээд тэднийг аваад явж байна" хэмээлээ.
б.ууганбаяр коронавирус миат мхег н.цагаанхүү тусгай нислэг хөсүт
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.