Цар тахал бидний амьдралд олон өөрчлөлт дагуулсан. Тэдгээр өөрчлөлт бидний хувийн хэрэгцээг  ч тойроогүй. Болзоход хүртэл зориулалтын аппликейшнууд хэд хэдээрээ гарчихсан байхад арга ч үгүй биз. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид онлайн болзооны аппликейшн дээр өөрийн тухай танилцуулахдаа юу бичиж болохгүйг анхааруулахаар бэлдлээ. 


Саяхан Реддит платформыг хэрэглэгч олны дунд нэг асуулт тавьсан нь “Хэн нэгэнтэй онлайнаар танилцах гээд өөрийнх нь тухай танилцуулгыг уншихад юу гэж бичсэн байвал сонирхлыг чинь буурдаг вэ?” хэмээжээ.Түүний асуултад ирсэн анхаарууштай хариултуудыг багцлан хүргэвэл:

1. “Өөрийнх нь танилцуулга хэсэг хоосон байвал шууд л сонирхолгүй болгодог. Би л лав тийм хүнтэй харьцаж үзэх гэж оролдохгүй. Учир нь яриа өдөхөд ч хүндрэлтэй шүү дээ”


2. “Нэр болоод нас, баахан эможиноос өөр ямар ч мэдээлэлгүй бол онцгүй. Би биеийг чинь хараад зогсохгүй өөрийн чинь юунд сонирхолтой, хэн болохыг мэдмээр л байдаг"

3. “Өндөр тэд, нас тэд, жин тэд гэх мэт шаардлага заасан байвал дургүй хүрдэг”

4. “Ямар нэг алдартай ситкомын эшлэл хэрэглэсэн байвал түмний л нэг гэж боддог”

5. “”Миний цагийг битгий үр” гээд биччихсэн байвал ярилцаж үзэхээс ч өмнө дүргүй хүргэж орхидог”


6. “”Яриа аваад явчих чадвартай эмэгтэй” гэсэн байвал эмэгтэйчүүдийг дутуу үнэлдэг шиг санагддаг. Учир нь ямар ч хүн таалагдсан хүнтэйгээ гайгүй яриа өрнүүлэх аргаа олдог байхад хэн ч чамтай тогтож ярихгүй байна аа гэдэг зүгээр л чамайг сонирхоогүй гэсэн үг бус уу?”

7. “Өөрийн хэцүү зан авирыг танилцуулга дээрээ бичээд тэрийг нь өөрчлөх хэн нэгнийг хүлээж байгаа гэх”

8. “Зарим хүмүүс ямар төрлийн хүн хүсэхгүй байгаагаа нэг бүрчлэн бичсэн байдаг. Тэр нь надад л лав заваан санагддаг. Жишээлбэл, “.... бол над руу битгий чат бич” гэх мэт”

9. “Миний профайл дээр буруу бичигдчихжээ. Үнэндээ би .. настай” гэсэн байвал өмнө нь нэг үе тэд өөрсдийн насны талаар худал хэлж явсан гэдэг нь тодорхой болдог шиг санагддаг”


10. “”looking for a partner in crime(гэмт хэргийн хамтрагчаа хайж байна)”, “fluent in sarcasm(хошигнол хийхдээ гаргууд)” зэрэг нийтлэг үгс биччихсэн байвал сонирхол буурчихдаг. 

11. “Зөв бичих дүрэмдээ муу бол сонирхолгүй. Жишээ нь, гэртээ гэхийг гэртэй, аниа гэхийг анай гэх мэт”

12. “Хүмүүс өөрсдийн танилцуулга дээрээ “үнэн бай”, “худалч хүнд дургүй” гэх мэт зүйлс биччихсэн хүмүүсээс болгоомжилдог. Учир нь тэд маш хүнд итгэх итгэлээ алдчихсан байдаг шиг санагддаг. Мөн хүнд итгэхгүй бол цаашдаа дээрэнгүй, дарангуй харьцах хандлага ажиглагддаг”

13. “Ямар нэг яс үндэс, угсаа заачихсан, тийм гаралтай хүнтэй харьцахгүй гэх мэт агуулгатай зүйл биччихсэн байвал шууд л больдог”

14. “Зөвхөн болзоонд ч бус, ерөнхийдөө өөрийн танилцуулга дээр “Ажилаа? Би ажилдаггүй оюутан хүн” эсхүл “ажилладаг газар гэхэд Опозит” зэрэг утгагүй зүйлс биччихсэн байвал шууд л үгүй”

15. “Өндрөө бичээд ардаас нь гэнэн хонгор царайлж “энд өндөр хамаатай юм шиг байна” гэх зэрэг биччихсэн байх нь дургүй хүргэдэг” хэмээжээ.



Таны хувьд онлайн болзооны платформууд дээр ямаршуу танилцуулга байвал болох талаар бидэнтэй хуваалцаарай.


Эх сурвалж: BuzzFeed