Хүмүүн бидний амьдралд санаандгүй учрал гэж байдаг болов уу? Үгүй, үгүй, бас дахин үгүй! Орчлон ертөнц биднийг төрөл бүрийн хүмүүстэй учруулах олон шалтгаан байдаг. Тэдгээр шалтгааны тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ нийтлэлийг уншаарай. Хүн амьдралынхаа туршид маш олон хүнтэй учирдаг. Заримтай нь богино хугацаанд холбоо тогтоож, заримтай нь амьдралынхаа тал хэсгийг өнгөрүүлдэг, харин цөөн хэдэн хүн л бидэнтэй эцсийн мөч хүртэл хамт байдаг. 

Хамт байхыг хүссэн хүмүүс яагаад биднээс холддогийг бид ойлгодоггүй ч тэр хүмүүсээс авсан сургамж толгойд маань сууж үлддэг. Хамгийн хэрэгтэй үед гэнэт гарч ирэн амьдралыг гэрэл гэгээ, утга учраар дүүргэж чаддаг хүн байдаг. Харин хааяа хорвоо бидэнд амьдралыг маань тэсэхийн аргагүй бэрх болгох хүнийг илгээсэн байдаг. Гэхдээ тэд байгаагүйсэн бол бид одоо байгаа шигээ хүн болж чадахгүй байх байсан гэдгийг дараа нь ойлгодог. Энэ нийтлэл танд хүмүүс хоорондоо хэрхэн холбогддог, амьдралын энэ урсгал хааш чиглэдгийг ойлгоход тус болно хэмээн найдаж байна. Ямар нэгэн зүйл тохиолдох болсон шалтгааныг та олж харахгүй байна гээд шалтгаан байхгүй гэсэн үг биш гэдгийг санаж яваарай. 


Орчлон ертөнц бидэнд төрөл бүрийн хүмүүсийг илгээдэг 8 шалтгаан: 

#1. Биднийг дотроос нь сэргээхийн тулд 

Өөрсдөдөө эргэлзэж, асуулт асуухад хүргэдэг хүмүүс байдаг. Тэд заримдаа амьдралын салшгүй хэсэг болдог бол заримдаа орж ирчихээд тун удалгүй орхиод явчихдаг. Аль ч үед биднийг өөрсдийгөө илүү сайн мэдэхэд тусалдаг. Тийм хүмүүсийг хайрлах албагүй ч, тэдэнгүйгээр байхын аргагүй.


#2. Зүрх сэтгэлийг бүлээцүүлэхийн тулд 

Ийм хүмүүс биднийг бүх юмнаас залхчихсан, унтарчихсан байдалтай байхад гарч ирдэг. Тэдний тусламжтайгаар уйтгар гунигт бүрэн автахгүй байж, юу ч болж байсан шүд зуун цааш явах дэмжлэгийг олж авдаг. Ихэвчлэн тэд бидний амьдралд солирын хурдтайгаар орж ирэн гардаг ба тэдний тухай дахин хэзээ ч сонсож, дахин уулздаггүй ч өгсөн эрч хүч, дулаан мэдрэмжийг нь мартахгүй, маш удаан дурсаж явдаг... 


#3. Хамт байхын тулд 

Тэд бол насан туршид амьдралын нэг хэсэг болон үлддэг хүмүүс. Ямар ч зовлон, бэрхшээл тохиолдсон бидэнтэй хамт байдаг. Тэд бол бидний найз нөхөд, хамаатан садан, хайртай хүмүүс юм. Доош унах үед тосон авахад бэлэн байдаг хүмүүс.


#4. Сургамж өгөхийн тулд 

Ийм хүмүүсээс ямар нэгэн зүйл сурч авдаг. Зарим үед тэдний хичээл хэтэрхий хүнд, зарим үед тэд өөрсдөө хэцүү хүмүүс байдаг. Гэхдээ тэдэнтэй ямар ч харилцаатай байлаа гэсэн ганцхан зүйлийг сана: Орчлон ертөнц танд ямар нэгэн сургамж өгөхөөр шийдсэн бол цаанаа учиртай гэсэн үг. 


#5. Өсөн дэвшихийн тулд 

Амьдралын хар бараан үеийг даван туулахад тусалдаг хүмүүс байдаг. Зүрх сэтгэлээ шархлуулсан, хайртай хүнээ алдсан үед бидэнтэй хамт байдаг. Хааяа тэд эцсийн мөч хүртэл хамт үлддэг ч, хааяа бараан үе гэрэл гэгээтэй мөчөөр солигдох үед биднийг орхин одсон байдаг. 


#6. Ямар нэгэн зүйл сануулахын тулд 

Тэд гарч ирээгүйсэн бол зарим зүйлийг санахгүй байсан. Бид ганцаараа биш, энэ дэлхий бол бид бүхний гэр орон, сайхан сэтгэлтэй хүн олон гэдгийг сануулж байдаг. Бууж өгөхөд бэлэн болсон байхад хөл дээр маань босгож, бүх зүйл тийм ч муу биш гэдгийг ахин дахин сануулдаг. 


#7. Хүртэх ёстой эсвэл хүртэх ёсгүй зүйлсийг харуулахын тулд 

Амьдралдаа хэнийг оруулах, хэний өмнө хаалгаа хаах вэ гэдгийг ийм хүмүүсээс олж мэддэг. Тохирохгүй, амьдралыг маань хордуулах хүмүүсийг таньж мэдэн, өөрсдөөсөө холдуулах арга ухаанд суралцдаг. 


#8. Биднээс суралцахын тулд 

Бид өөрсдөө тэдэнд сургаж, багш нь болох ёстой хүмүүс байдаг. Тэдэнд зааж сургах явцдаа өөрсдөө ч бас суралцах юм. Бидний хэлж чадах зүйлийг сонсох ёстой хүмүүсийг Орчлон ертөнц бидэнд илгээдэг.