2019 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Гэр орныхоо тав тухыг сайжруулж, сайхан болгож магадгүй. Та сайхан орчинг хүснэ. Тиймээс түүнийхээ төлөө ажиллах бололтой. Бусдын хэл амны дайралтад өртөх магадлал өндөр байна. 

Эрч хүч нэмэгдэн, урам зориг бадрах болно. Хийхийг хүссэн зүйлээ хангалттай сайн биелүүлж чадахаар байна. Таны нэр хүнд өсөх тул олныг хамарсан ажил хэргийг ихэд сонирхох бололтой. Зөрчилдөөн үүсэх учир идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэггүй. Бизнес юм уу ажил мэргэжилтэй холбоотой, таны санхүүгийн боломжийг дээшлүүлэх аз завшаан, гэнэтийн орлого орж ирж болзошгүй. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд өдөөн хатгагч хүмүүсээс хол байхыг анхааруулж байна. 

Ирээдүйд болох зүйлийг төсөөлөх нь бодит зүйлийг ойлгоход хэцүү болгоно. Та өнгөрснийг өөрчлөх юу ч хийж чадахгүй тул аливаа асуудалд санаагаа зовоох хэрэггүй.


Үхэр

Бүтээлч байх хэрэгтэй. Энэ үед уурлах уцаарлах нь маш буруу. Тайван байж олны урсгалыг дага. Гэр бүлээ хайхралгүй орхиж огт болохгүй. Таны ойр дотнын хүмүүс бат бэх хайрыг хүсэж шаардах болно. Дотно биш харилцаа холбоонд байгаа хосуудын хувьд энэ байдал хэвээр үргэлжилсээр байх болно. 

Хөрөнгө оруулалт сайн үр дагаврыг амлаж чадахгүй. Үл ойлголцлоос болоод таны тайван байдлыг алдагдуулна. Таны төлөвлөгөө саналыг эсэргүүцэж буй хүнтэй тэвчээртэй харилцаарай. Хүүхдүүд тань үзэл бодлоо илэрхийлэх үед та анхаарал хандуулах хэрэгтэй.


Хамтатгах

Та дэмий санаа зовлоо гээд юу ч хийж чадахгүй тул аливаа асуудалд хийсвэр хандах хэрэггүй. Таны эрүүл мэнд өөрчлөлттэй байгаа тул сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй байх болно. Биеэ чагнах хэрэггүй. Адал явдал, зугаа цэнгэлд дурлах тул хувийн эрх чөлөөг хүсэмжилнэ. 

Аливаа хязгаарлагдмал байдлаас болж сэтгэл хямрах болно. Дотнын хүнтэйгээ хувийн үнэ цэнэтэй зүйл юм уу мөнгөнөөс болж санаа зөрөлдөж маргалдаж болзошгүй тул товч тодорхой ойлгуулах нь чухал. Ухаалаг алсын хараатай үг үл ойлголцлоос сэргийлж чадна. Цагийг олны дунд өнгөрөөхийг хичээ. Чөлөөт цаг гарвал кинотеатрт очиж кино үз. Гэрлэхээр төлөвлөж буй хосууд өөрсдийн хайрыг дахин шалгах хугацааг бие биедээ өг.


Мэлхий

Таны мэдээлэл бүрийг гярхай дүгнэн цэгнэдэг байдал өндөр байна. Ямар ч дутагдалтай байдал таны оюун ухааныг унтраах боломжгүй гэж батлан харуул. Хайртай хүндээ аль болох  эелдэг хандаж, хэрвээ таарамжгүй байдал үүссэн бол хурцдуулахаас сэргийл. Ажилтай холбоотой асуудал үүсч болох тул сонор сэрэмжтэй байх нь асуудлаас зайлсхийхэд тус болно. Хамтран ажиллагсдад тань ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй байна. Зарим түрэмгий байдал гарч болох тул та эелдэг дипломатч зан гарга. 

Найзуудын цугларалт танд бизнесийн сонирхолтой санал гаргах хэн нэгэн хүнтэй уулзуулна. Энэ завшааныг бүү алд. Ахимаг настай мэлхийнхэн хууч өвчин сэдрэхээс өөрсдийгөө хамгаалахыг одод анхааруулж байна. Ганц бие бол зөвхөн өөртөө зориулагдсан хэн нэгэнтэй уулзах сонирхолтой хүлээн авалтын урилга хүлээн авна.


Арслан

Эрүүл мэндээ дээшлүүлэхийн төлөө, ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө чармайлт гарга. Худалдан авалт хийхдээ хямгатай бай. Гэр ахуйн төсөв халаасыг тэмтрэх болно. Таны бардам занг өдөөх байдал үрэлгэн аль эсвэл зочломтгой нөхцөлд хүргэнэ. Ихэмсэг зан байдал  санаа тань амраахгүй байх болно. Аливаа зүйлд өөрийн авьяасаа ашиглаж амбицаа өсгөхөд таатай боломж гарна. 

Долоо хоногийн сүүлээр од эрхэс эрс шийдвэр гаргахыг хориглож байна. Таны хийсэн аливаа үйлдэл таны эсрэг эргэнэ. Хосууд хоёулханаа байхдаа илүү таатай байх тул цагийг хүссэнээрээ өнгөрүүлэх зөв. Ганц бие хүмүүс ч хана ширтээд гэртээ суух хэрэггүй. Таны хайр сэтгэлийг өөрийгөө илэрхийлэх чадвар тань гэрэлтүүлэх болно.


Охин

Ажлынхаа хамтрагчтай шинэ санаагаа хуваалцах нь хөгжил дэвшлийн үүсвэр болно. Энэ бол үр бүтээмжтэй, шинийг санаачлагч үе бөгөөд та өндөр амжилтад хүрэх чадвартай байх болно. Янаг амрагийн явдал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон цаг гаргаж, холбоогоо илүү дотно болгохыг хичээ. Эрсдэлтэй алхмыг бага зэрэг хойшлуулах хэрэгтэй. 

Гэр бүлийн ажил төрөлдөө багагүй анхаарал халамж тавих шаардлага гарна. Таны найз нөхдийн харилцаа болон итгэл үнэмшилд өөрчлөлт гарах болно. Таны зөн билэг болон асуудлыг амархан шийдэх чадвар худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална.


Жинлүүр

Санхүүгийн бүрхэг байдал сонин хачин зүйлд мөнгө зарах магадлалыг багасгана. Ажил дээрээ үүрэх хариуцлага зарим хүмүүст дарамт нэмнэ. Санхүүгийн маргаантай асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандахад хүргэж болзошгүй. Хэрвээ таны сонирхлыг улс төр татаж байвал эртхэн орон нутгийн олон нийтийн ажилд идэвхтэй оролцож эхэл. 

Энгийн уулзалтын болон албан бус уулзалт зэрэгт биеэ хэрхэн авч явахад суралц. Гадуур гарч шинэ хүмүүстэй танилц. Хайр дурлалын адал явдал ил болох болно. Хэрвээ та өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлэн гаргахдаа хэт ичимхий бол найзаасаа тусламж ав. Найз нөхөд болон хайртай хосууд, үр хүүхдүүд хоорондоо эвтэй байна.


Хилэнц

Долоо хоногийн эхээр уран бүтээлч мэргэжилтэй хүмүүс од эрхэст баярлах хэрэгтэй. Өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ сайжруулахыг хичээ. Шинэ газарт очиж, шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Улс төрийн шинжтэй уулзалт нь таныг идэвхтэй байж, нэгдсэн компанит ажилд оролцоход хүргэнэ. Хэрвээ хүмүүс таны хийж буй ажил, ололт амжилтыг харвал энэ нөхцөл байдал танд ашигтайгаар эргэх болно. 

Долоо хоногийн сүүл рүү ажил амьдрал нь бүтэлгүй яваа найздаа санаа зовж магадгүй. Зөв зам хүн бүхэнд зориулагдсан байдаггүй тул найздаа явах чиглэлийг нь зааж өг. Ганц бие хүмүүс бүтэлгүй ч бай хайр дурлалтайгаа учирна. Хайртай хүндтэйгээ асуудалтай байгаа бол таны шийдвэр маргааныг улам хүндрүүлж магадгүй тул тэвчээр гарга.


Нум

Цалин өсөх, тушаал дэвших зэргээр ямар нэг зүйлд хувь нэмэр оруулсныхаа төлөөх шагнал боломжууд гарч ирнэ. Мөн ямар ч ажиллагаанд тааруулан нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Яарч сандрах нь асуудал үүсгэж болзошгүй. Аливаа зүйлийг бүү хэтрүүл. Зарим нэг нь ирээдүйтэйгээ холбоотой ажил эсвэл аз мэдсэн үйл хэргээ амжилттай дуусгаж чадна. 

Долоо хоногийн сүүлээр оюутан болон мэргэжлийн хүрээнд судалгаа хийдэг хүмүүсийн хувьд чухал эрдмийн ажил ахицтай байна. Чухал шийдвэр гаргахыг хэд хоногоор хойшлуулах нь ухаалаг хэрэг болно. Од эрхсийн төлөв хайр дурлал болон уран сэтгэмжийг бэхжүүлнэ.


Матар

Энэ долоо хоногт амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ цаг мөчид хэрэгжүүл. Та буруу зуршлаа хаяж, эрүүл хоол хүнс хэрэглэ. Ямар ч асуудал тулгарсан үйл хөдлөлдөө хянуур хандаарай. Бусдын нүдэнд өртөөд байгаа мэт мэдрэгдсэн бол таны зөв байна. Хэт их илэрхий юманд мэдээгүй мэт дүр эсгэх хэрэггүй. Хурал цуглааны нөлөөнд автана. Ажил мэргэжил тань танаас их анхаарлыг шаардах тул амьдралд стресс нэмнэ. 

Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзах магад. Зарим нь сэтгэл хөдөлгөм байх болно. Шинэ дэглэм эсвэл цагийн хуваарилалт өөрчлөлт нь эхэндээ уур уцаар авчрах ч ийнхүү шинэ нөхцөл байдал бий болсноор харин ч үр бүтээлтэй байх болно. Шинэ хайр дурлал гэрлээс ч хурдан зүрхэнд хүрэх бололтой.


Хумх

Сонирхолтой хүмүүстэй танилцаж өөр гайхалтай хүсэл сонирхлыг мэдэж авах болно. Хэрвээ та зав муутай байгаа бол од эрхсээс ямар нэг зүйлд хэт автаж болзошгүй гэсэн сануулга өгч байна. Элдэв хууль бус уулзалтад орох хэрэггүй. Дуртай ажлаас та сэтгэл хангалуун байдлыг олж авч, мэргэжлээ дээшлүүлэх эсвэл шинэ авьяас чадвараа нээх хүсэлтэй болно. 

Хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй. Маргаанд ялагч болохыг тэмүүлэлгүй маргаашийг хар. Таны эсрэг ажиллаж байгаа хэн нэгнийг мэддэг бол тэдэнтэй ухаалгаар нүүр тулан уулзах нь танд ашигтай байх болно. Ахмад хүмүүс танд хэрэгтэй зөвлөгөө болон таны мухардалд ороод байсан асуудлын гарцыг зааж өгөх болно.


Загас

Энэ долоо хоногт будлиан үүсэх хандлагатай байгаа нь сонор соргог байх шаардлага учруулна. Зарим хүмүүсийн мартамхай зан нь ирээдүйн ярвигтай нөхцөл байдлыг үүсгэнэ. Шинэ санаа таныг ямар нэгэн судалгаа хийхэд уриалах болно. Өөрийн хэрэгцээтэй байгаа мэдээллийг олохын тулд номын санд болон интернетээр хайлт хийнэ. 

Дэмий зүйлд мөнгөө үрэхээс зайлсхий. Ялангуяа бусдад уруу татагдах болон буруу зуршилдаа автаж болохгүй. Эв нэгдэлгүй оддын байрлал танд тодорхой хязгаарлалтыг авчрах болно. Гэр бүлийн санаанд ороогүй асуудал таны хувьд гэнэтийн зүйл болох боловч энэ нь түргэн шийдэгдэх бололтой. Хайр дурлал, халамж энхрийлэл их байх тул өөрийн хайр, сэтгэл ханамжийг илэрхийлэхэд хөгжилтэй байна.