Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өсжээ

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 10, 2023

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өсөж, өмнөх сараас 0.3 хувиар буурсан байна. 2023 оны 7 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.69 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.91 сая төгрөг байжээ. 

2023 оны 7 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.40 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.05 сая төгрөг байжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.