КАРАКАС. /TASS/. Орос, Венесуэлийн эрх баригчдын цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь бусад улс орны санаа зовох зүйл биш юм хэмээн Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.

"Оростой өрнүүлэх цэрэг-техникийн хамтын ажиллагааны харилцаагаа манай улс дэмждэг нь хэнд ч нууц биш бөгөөд Оросын цэргүүдийн айлчлал шуугиан тарьжээ. Хоёр улсын хамтран ажиллах явдалд хэн ч түгших ёсгүй юм” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэжээ.  

Бусад улсын зэвсэгт хүчнийг Венесуэлд байрлуулах явдлыг манай улс бүс нутагт аюул занал учруулж буй явдал гэж ойлгох болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн туслах Жон Болтон өмнө нь мэдэгдсэн юм. 

El Comercio” сонины мэдээлснээр, Оросын цэргийн албан хаагчдын сууж явсан Ан-124, Ил-62 нисэх онгоцнууд энэ сарын 23-нд Каракас хотод иржээ. Хожим нь энэ талаар Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельо батлан мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг