Оросын нисдэг тэргүүд Сирийн нутагт өдөр бүр хийх эргүүлээ эхлүүллээ

Peak.mn
11 сарын 08, 2019

ТАБКА (Сири). /RIA Novosti/. ОХУ-ын Агаар-сансрын хүчин Сирийн хойд нутгийн мужуудад өдөр бүр хийх агаарын эргүүлээ эхлүүллээ гэж тус улсын цэргийн нисэгч Дмитрий Иванов мэдээлжээ.

“Бид Сирийн хойд нутагт агаарын эргүүл хийх тусгай даалгавраа биелүүлж эхэллээ. Агаарын эргүүлийг хэд хэдэн чиглэлд хийх бөгөөд нислэгийг хоёр нисдэг тэрэгнээс бүрдсэн баг 50-60 метрийн өндөрт хийнэ” гэж Д.Иванов хэлсэн байна. Агаарын эргүүлийн гол зорилго нь эргүүлийн бүсэд “аюулгүй байдлыг хангах”, “цэргийн цагдаагийн цувааг дагалдан явах” юм.

ОХУ, Туркийн хооронд 10 дугаар сарын 22-нд байгуулсан харилцан ойголцлын баримт бичигт Сири-Туркийн хилийн бүсийн Сирийн хэсэгт /Туркийн "Энх тайвны эх булаг" цэргийн ажиллагааны бүсээс гадна орших/ Оросын цэргийн цагдаагийн хүч болон Сирийн Хилийн цэргийн анги нэгтгэлүүдийг нэвтрүүлэхээр тусгасан билээ. Баримт бичигт заасны дагуу тэд Курдийн зэвсэгт бүлэглэлүүдийг хилээс 30 км-ийн зайд гаргах ажиллагаанд оролцсон бөгөөд үүний дараа Орос, Туркийн хамтарсан эргүүлийг эхлүүлжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

нисдэг тэрэг оху сири эргүүл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.