МОСКВА. /РИА Новости/. Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшигчдийн тоонд жүжигчин Леонардо Ди Каприо, Мэттью Райс, Роберт Паттинсон, Жонатан Прайс нар багтаж байна.

Sony” студи жүжигчин Леонардо Ди Каприог “Холливудад нэг удаа” кинонд бүтээсэн дүрээр нь шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшүүлэхээр шийдсэн бол Брэд Питтийг шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний төрөлд өрсөлдүүлэх бодолтой байна. Түүнчлэн жүжигчин Мэттью Райсыг “A Beautiful Day in the Neighborhood” кинонд бүтээсэн дүрээр нь Оскарын шагналд нэр дэвшүүлжээ. 

Гэрэлт цамхаг” кинонд бүтээсэн дүрээр нь шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд Роберт Паттинсоныг нэр дэвшүүлэхийг А24 кино студи санал болгосон байна. 

Харин “Netflix” компани Оскарын шагналд өмнө нь нэр дэвшиж байгаагүй жүжигчин Жонатай Прайсыг “Хоёр Ромын пап лам” кинонд бүтээсэн дүрээр нь шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд өрсөлдүүлэхийг санал болгоод байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг