“Оскар” болон “Алтан бөмбөрцөг” кино наадмын шагналтан, Америкийн алдарт жүжигчин Женнифер Лоуренс ганц бие байхаа больжээ. Өдгөө 27 настай жүжигчин бүсгүй болон 59 настай найруулагч Дэвид О'Расселл нар хэдэн өдрийн өмнө Нью-Йорк хотын нэгэн ресторанд хамтдаа оройн зоог барьж байсан нь хэвлэлийнхний хараанд өртжээ. 
Оройн хоол идсэнийхээ дараа найруулагч Д. О'Расселлтай хотын гудамжаар хамтдаа зугаалан алхах жүжигчин бүсгүй ихэд аз жаргалтай харагдаж байсан гэнэ. 

Ж.Лоуренс, Д.О'Расселл нар анх 2012 онд буюу “Silver Linings Playbook” кинон дээр хамтран ажиллаж байх үеэрээ танилцаж байжээ. Гэсэн хэдий ч өдийг хүртэл тэд зөвхөн ажил хэргийн шугамаар л холбоотой байсан аж. Дашрамд дурдахад, жүжигчин Ж.Лоуренс тус кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан юм.