Тээврийн цагдаагийн албан 700 гаруй алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч хөдөлгөөн зохицуулалт хийн ажиллаж байна.

2019 оны 07 дугаар 12-ны өдрийн 12 цагийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 29 дуудлагыг хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 1 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан гэв. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүн гэмтэж бэртсэн байна. 

Одоогоор Хүй 7 худагаас хотыг чиглэлтэй замыг нэг чигийн урсгалд оруулан, хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байна 

“БҮСЭЭ БҮСЭЛЖ, ХУРДАА ТОХИРУУЛЖ, ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЖ” САЙХАН НААДААРАЙ