"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 27-нд эхлэх гэж буй талаар нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019 оны " Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 7-ныг хүртлэх өдрүүдэд явагдана.

"Оюутан цэрэг"-т бүртгүүлсэн оюутнуудыг:

  • 3 дугаар сарын 21, 22-нд эрүүл мэндийн үзлэг
  • 3 дугаар сарын 23, 24-нь бие бялдрын үзлэгт тус тус хамруулах юм.

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн талаах дэлгэрэнгүй мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.