Оюутолгой компанид өнгөрсөн есдүгээр сард хүчингийн хэрэг гарчээ.

Тодруулбал, ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан байна.

Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар сэжигтнийг 20 гаруй хоног эрэн сурвалжилж, Улаанбаатар хотод байхад нь баривчилжээ. Одоогоор сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.