“Оюу Толгой” зэсийн далд уурхайн төслийн хуваарь болон зардлын талаарх шинэ мэдээллүүдийг “Rio Tinto” компани мягмар гарагт танилцуулагдсан билээ.

Хөрсний нөхцөл урьдчилан таамаглаж байснаас илүү хүндрэлтэй байгаа тул бид төлөвлөгөөгөө дахин хянах хэрэгтэй болсон тэд шийдвэрээ тайлбарласан. Мөн “Оюу Толгой” далд уурхайн төслийн зардал цаашид 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараас хойшилж магадгүй талаар дурдсан.

Тэгвэл уг мэдээллийн дараа Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурс”-ийн 44 хувиар унав. Шинжээчид хувьцааны үнийн уналтыг дээрх шийдвэртэй холбон тайлбарлаж байна. “Туркойз хилл ресурс” нь “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг юм.