Chanel брэндийн шоу Парисийн загварын долоо хоногийн хамгийн анхаарал татдаг хэсэг юм. Тэгвэл энэ жилийн шоу нь урьд урьдийнхаас илүү олны анхаарал татжээ. Учир нь алдарт зохион бүтээгч Карл Лагерфельд нас барахынхаа өмнө дизайныг нь гаргасан сүүлчийн коллекцыг танилцуулсан юм.

Grand Palais шоунд загварын ертөнцийнхөн Карлтай салах ёс гүйцэтгэн нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн ба хэд хэдэн сэтгэл хөдөлгөсөн мөчүүд тохиосон байна.  

Энэ жилийн загварын шоунд “Тwilight” киноны од Кристен Стеварт Chanel загварын хослол өмсөн, тэргүүн эгнээд суусан нь олны анхаарлыг татаж байлаа. Мөн жүжигчин Пенелоп Крүз загварын шоунд алхан, дуучин Жанель Моне нь тусгай зочдын нэгээр уригдан оролцсон байна. 

Тус загварын шоуг модель Cara Delevingne ахалсан ба шоуны төгсгөлийн үеэр сэтгэл хөдлөлөө нууж чадалгүй нулимс дуслуулж байгаа нь гэрэл зурагт буужээ. 


2019 оны коллекцоос гэрэл зургаар хүргэж байна.


Эх сурвалж: https://www.bbc.com