НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын загвар зохион бүтээгч, жүжигчин Глория Вандербилт 95 насандаа таалал төгссөн тухай түүний хүү Андерсон Куперын мэдэгдсэнийг “CNN” телевиз иш татан мэдээлжээ.


Элэгний хатуурал өвчний улмаас эцэг нь нас барсны дараа Глория Вандербилт хойд эгчээсээ 5 сая ам.доллар өвлөн авч байжээ. Түүнийг асран халамжлах тухай асуудлыг шүүхээр шийдвэрлэх явц удаан үргэлжилсэн байна. 


1950-1960-аад онуудад тэрбээр Холливүүдийн цуврал кинонуудад дүр бүтээж, 17 наснаасаа загварын бизнес эрхэлж, 1970-аад оноос хувцасны загвар зохион бүтээгчээр ажиллаж жинсэн хувцасны загвараа гаргаж эхэлсэн байна. Хожим нь түүний компани эмэгтэй гутал, хувцас, сүрчиг, согтууруулах ундаа гаргадаг болжээ. 

Тэрбээр “The New York Times” сонин, “Vanity Fair и Elle” сэтгүүлд нийтлэл бичиж байсан төдийгүй урлагийн талаар хоёр удаа ном бичиж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг