Нью-Йоркийн загварын 7 хоног дуусах дөхөж байгаа тул хүмүүсийн анхаарал Лондонгийн загварын 7 хоног руу чиглэх болжээ. Өнгөрсөн улиралд Английн хатан хаан тэргүүн эгнээнд сууж олныг алмайруулсан. Энэ удаад олон шинэ сюрпризууд хүлээж байгаа ч хатан хааны айлчлалыг арай л гүйцэхгүй болов уу.


Төрсөн өдрийн мэнд хүргэе VB!

Алдарт Викториа Бэкхамын нэрээр нэрлэгдсэн брэндийн 10 жилийн ой тохиож байгаа, тэрээр уг долоо хоногийг угтан 9 дүгээр сарын 16-нд Лондонд очихоор төлөвлөж байгаа. Тэрээр үргэлж Нью-Йоркод загварын шоугаа хийдэг ч түүний загварын студь болон хамт олон Лондонд төвтэй учир өөрийн төрөлх хотыг ойгоороо сонгосон байна. Түүний гэр бүлийн гишүүд хамгийн эхний эгнээнд суудаг боловч энэ удаад Spice Girls хамтлагийн гишүүд ирэх магадлал дэвшүүлж байна.


Алло Алекса

Английн телевизийн хөтлөгч, модель Алекса Чанг нь өөрийн брэндээ өмнөх сараас эхлэн сурталчилж эхэлсэн бол Лондонгийн загварын долоо хоногоор өөрийн анхны шоугаа хийх гэж байна. Энэ сарын 15-нд хийхээр товлосон бөгөөд өдрийн даашинзнаас авахуулаад үдшийн гоёл  зэрэг нь багтана. Үүнээс гадна түүний алдартай модель найзууд оролцох учраас сонирхолтой шоу болно гэсэн хүлээлт үүсгээд буй юм.


Burberry-гийн томоохон дебют

Рикардо Тиско,  Кристофер Бэйлигээс артистик захирлын ажлыг авсанаас хойш Givency загварын ордны хуучин захирал уламжлалт Английн төрөлх брэндэд ямар чиг хандлага авчирах бол гэж хүмүүс чих тавин хүлээж байна. Тэрээр саяхан уламжлалт брэндийн логог өөрчлөн монограмыг инстаграм хуудсанд хуваалцсан билээ. Энэ сарын 17 бид бүгдээрээ Тискигийн өнгөрсөн зургаан сард хийсэн ажлуудыг харах боломжтой юм. Burberry тухайн “runway”-д үзүүлэх коллекцуудыг 24 цагийн дотор Инстаграм, WeChat хаяг болон Английн Режент гудамжинд байрлах нэрийн дэлгүүрээс нь худалдан авах боломжтой гэж мэдэгджээ.