Алдарт эхийн одонт, ахлах зэрэгтэй нүүр амны их эмч, бас багш, “Бар ээж”  группийн админ, н.Ганзоригийн эхнэр гээд түүнийг тодруулж танилцуувал нэлээн уртыг жагсаах хэрэгтэй болох нь. Бид, тэр дундаа бүсгүйчүүд бид ийм л хүмүүсээс туршлага судалж, суралцаж, бахархах гэж “яаж” гэсэн асуултыг олонтаа тавьдаг. 

Би ч бас Доржсүрэн буюу Сүүгийгээс ийм л эгэл жирийн хэрнээ өөрсдийгөө хөглөх хариу хайсан асуулт тавьж, яриаг нь чих тавин сонслоо.

Нэг ойгоос 13 хүртэл  насны долоон хүүхдийн ээж түүний амьдралын хэмнэл заримд нь туршлага болог гэсэндээ тэр.  НГБХЗХГ, “Васт” продакшн, “Амгалан дэлхий” ТББ-ын“Айл гэр” подкастын ярилцлагаас хүргэе.

                             

-Ярилцлагаа таны нээсэн “Бар ээж” группээс эхэлье. “Бар ээж”номондхүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, хүүхдүүдээ их шахдаг хариуцлагатай ээжийн тухай гардаг. Баяр ёслол, уй гашуу аль нь ч тохиолдоход хүүхдүүдийнхээ хөгжмийн бэлтгэлийг нэг ч таслуулдаггүй ээжийн тухай. Үүн шиг ээж  үү өөрөө?

-Миний хувьд энэномооссанаа аваагүй л дээ. Эмэгтэй хүний сүр жавхаа бартай адилхан санагдаад л “Бар ээж” гээд группээ нэрлэчихсэн. Хүмүүс яг тэрномондгардаг шиг хатуу ээж үү гэж надаас асуудаг. хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн ээж. 

Хүүхдүүдээ хатуу чанга барьснаараа сайн хүн болно гэж боддоггүй, энэ эрин үед тохирсон тийм л хүн болгож өсгөхийг өөрсдийнх нь тааваар байлгахыг л хичээдэг. 

Өсвөр насандаа ирсэн том хүүтэйгээ харилцах харилцаанд асуудал гарахад ээж хүний хувьд би хүүгээ ойлгох шаардлага гарсан. Ингээд надтай адилхан ээжүүд хэр их байдаг бол, харилцааны асуудал дээр бид өсвөр насны хүүхдүүдэд яаж хандах ёстой вэ гээд ганцаараа бодож сууснаас олуулаа нэгдээд гаргалгаа гаргая гэж бодсон хэрэг. Ингээд “Бар ээж” группээ нээж ажиллуулаад нэг жил орчим болж байна.


-Бас хүүхдүүддээ гадаад нэр өгсөн нь сонирхолтой санагдаж байлаа...?

-Хүмүүс намайг багаас маань л чиний хобби, сонирхол өөр, их өвөрмөц гэж их хэлдэг байсан. Том хүүгээ ханьтайгаа зөвлөж байгаад Г.Билгүүнтулга гэж нэрлэсэн. 

Дараа нь дэлхийн дэвжээнд Монгол хүн алхах ёстой гэж ерөөгөөд, ер нь дэлхийн тавцанд Монгол эмэгтэй яагаад англи, орос нэртэй байж болохгүй гэж бодоод таван охиндоо Г.Анжелина, Г.Жессика, Г.Александра, Г.Жасмин, Г.Элизабет гэдэг гадаад нэр өгсөн. Харин долоо дахь хүүхэд маань, бага хүүг маань Г.Тэргүүнтулга гэдэг.


-Долоон хүүхдээ харж асрана, их сургуульд багшилна, шүдний эмнэлэгтээ ажиллана гээд энэ их ажлыг амжуулахын тулд цагаа яаж төлөвлөдөг бол? Залуу эцэг эхчүүдэд туршлага болох болов уу...?

-Өөрийнхөө хийж чадах ажлуудаа жагсаагаад, хамгийн их хүсэж байгаагаасаа эхэлнэ. Гэхдээ төлөвлөсөн ажлуудаасаа аль нэгийг орхигдуулахгүйг хичээдэг. Хүүхдүүддээ бас нэг их төвөг болохгүйгээр зохицуулах гээд нэг мэдэхэд л бүх юмаа амжуулаад сурчихсан байсан. 

Эхэндээ гурван жаахан дэрсхэн хүүхэдтэй зарим нэг ажлаа амжуулж чадахгүй, гар маань хүрэлцэхгүй уйлах үе байсан. Гэхдээ би юманд шантарч болъё гэхээсээ илүү болгоно, чадна гэж л зүтгэдэг. 

Хөрш айлын эмээ маань хүртэл хүүхдийг маань хараад би ажилдаа явж байсан үе бий. Аль болох гаргалгаа хайж амжуулах гэж зүтгэхээс ял үүрчихсэн юм шиг, бачимдаад, стрессдээд бухимдаад байдаггүй.

"Айл гэр" подкастыг сонсох:

чаалал ихдэхээр хэн хүнгүй л ядарч бухимдах гээд байдаг. Ийм үехэролон байдаг бол? Энэ нөхцөлд та уур бухимдлыг яаж зайлуулдаг вэ?

-Стрессдэх зүйл гарвал номын дэлгүүр ороод ном уншаад, кофе уугаад сайхан амарчихдаг. Хувь хүний хөгжлийн тухай ном их уншдаг. Би 10 настай байхдаа Дэйл Карнегийн гурван цуврал ном уншиж байсан. Тэр үед ном ховор болохоор ах эгчийнхээсээ хуудас хуудсаар нь олж уншиж байлаа. Одоо хүртэл хуудас хуудсаар нь үдчихсэн тэр ном маань надад бий. 

Бас пэрсинг, шивээс их сонирхдог. Хүмүүс  олон хүүхдийн ээж, эмч, багш хүн шивээс,персинг сонирхдог гэхээр их сониноор хүлээж авдаг байсан. Шивээсний зураг,абстракт харж ажиглах дуртай.  


-Харин, таны гарын шивээсийг ажиглаж л байлаа. Хобби байх нь ээ?

-Гар, нуруун дээрээ шивээстэй шүү. Ер нь шивээсээ нэмнэ ч гэж боддог. Яагаад заавал долоон хүүхдийн ээж шивээсгүй,намбалаг байх ёстой гэж.Намбалаг байлаа гээд сайн сайхан хүн болно гэсэн үг биш шүү дээ. Өөрийн гэсэн сонирхолтой, хоббитой, түүнээсээ кайф авдаг байх ёстой.  

Өөрийнхөөрөө л байх ер нь хамгийн чухал гэж хэлэх гээд байна аа даа?  

Тэгэлгүйяахав. Би бол нэг л хувь бүтээгдсэн. Өөртөө хайртай. Нүцгэн ирээд нүцгэн буцах юм чинь  өөрийнхөө дур сонирхлоор амьдарч, өөртөө үнэнч байх юмсан гэж боддог.


-Чухам юугаараа шивээс таны сонирхлыг татсан бол?  

-Би гарынхаа шуун дээр хүүхдүүдийнхээ нэрийг уйгаржин бичгээр шивүүлсэн. Хүүгээ төрсний дараа 2019 онд хийлгэсэн.

Одоо энэ хүүхдүүдийн нэрний шивээс нэмэгдэх нь.

Эхэндээ бол хань бид хоёр олон хүүхэдтэй болно гэж төлөвлөж байгаагүй ээ. Одоо бол долоон хүүхэдтэй болчихсон юм чинь найман хүүхэдтэй байж яагаад болохгүй гэж бодоод удахгүй шинэ хүнээ хүлээж авна. 

Ер нь би хүүхдийг нэг их төлөвлөөд байдаггүй. Хүүхэд гэдэг бол ирэх ёстой хүндээ ирдэг хувь тохиол гэж манай гэр бүл хүлээж авдаг.


-Танд хүүхдүүдээ өсгөхөд, сургуульдаа багшилж, эмнэлэгтээ ажиллахад ханийнх нь өмөг түшиг, хайр халамж хамгийн чухал байх. Таны хувьд гэр бүлийн энэ ажил үүрэг дээр эхнэр, нөхөр яг ямар байх ёстой гэж үздэг бол?

-Хань бид хоёр мэдээж хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүн нэг гэрт амьдраад ирэхээр чи тэрийгээ хийх ёстой, би үүнийг хийх ёстой гэдэг маргаан ч гэх юм уу асуудал анхандаа үүсдэг байсан. Тэгээд гурав, дөрвөн хүүхэдтэй болоод ирэхээр бид хоёрын хариуцлага илүү тэнцвэржиж, бие биенээ сайн ойлгодог болсон байсан. Одоо бол бид хоёрын аль завтай нь ажлаа амжуулчихдаг.

Бид хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсрол, нийгэмд гараад хүнтэй харьцаж ажиллахад миний хүүхдүүд ямар байх ёстой вэ гэдэг дээр их төвлөрч ажилладаг болохоос чи гэрийн ажлаа хий, их гадуур явлаа гэдэг яриа, маргаан байхгүй.  

-Манай улсад гэр бүл салах нь ихсэж байгаа гэсэн судалгаа байна. Залуу хосууд хоорондоо сайн ойлголцохгүй, магадгүй ойлголцох ёстой үеэ давж чадахгүй салаад байна уу даа гэж би хувьдаа боддог. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг бол? 

-Салалт бол мэдээж маш эмзэг сэдэв. Тэгээд хүүхэдтэй болсны дараа сална гэдэг үнэхээр хэцүү. Хүүхэд ямар харанхуй сүүдэр дотор үлдэх билээ. 

Энэ тал дээр Монголд хүүхэд байхаас нь гэр бүл гэж юу вэ, ээж хүн, аав хүн гэж хэн байх, ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг ойлголтыг өгөх хичээлийг багаас нь оруулах хэрэгтэй юм болов уу. Энэ сэдвийг нээлттэй болговол илүү үр дүн гарна гэж боддог.  

Монгол аав ээжүүд хүүхэдтэйгээ тийм хүнтэй суувал тэгнэ шүү гэх мэт асуудлаар нээх ярьдаггүй. Энэ сэдэв хаалттай ч юм шиг, урсгалаараа л явж байдаг. Ер нь гадаадад сурч байгаа хүмүүсээс мэдээлэл авахад энэ талын мэдээлэл их байдаг. 

Жишээ нь Германд сурч байгаа оюутан дүү маань таван жилийн дараа хүнтэй суух, тэгээд таван жилийн дараа хүүхэдтэй болно гэдэг ч юм уу гэж төлөвлөж байна.Яахав хүн бүр бүх юмаа нарийн төлөвлөөд байхгүй ч гэсэн, хүн аливаад алсын хараатай байх, ялангуяа охидод бол ямар хүнд итгэх вэ гэдгээ болох, энэ ойлголтыг өгөх ёстой гэж боддог. Энэ тал дээр манай гэр бүл хүүхдүүдтэйгээ нээлттэй байж ярилцахыг хичээдэг. 

Хүүхдүүдэд гэрийн хүмүүжил, боловсролоос гадна ирээдүйд заяа хань, түүнийгээ сонгох сонголт маш чухал.


-Таны хувьд хүүхдүүдийнхээ боловсролд яаж анхаарч, хөгжүүлж байна. Дугуйланд хэрхэн хамруулж, хичээллүүлдэг бол?

-Долоон хүүхэдтэй болчхоод эргээд харахад ер нь хүний гэрийн суурь хүмүүжил хамгийн том боловсрол юм байна гэдгийг улам их ойлгож байна.

Би хүүхдүүдээ дэлхийн хүн болоосой гэж бодож, мөрөөддөг. Дэлхийн хүн болгохын тулд хамгийн чухал нь гадаад хэл. Манай гэр бүл гадаад хэлийг ус цас шиг, эх хэл шиг нь сургахыг хамгийн их чухалчилж байна. Тиймээс гурван том маань Плехановын нэрэмжит бага сургуульд суралцдаг. Орос, хятад хэл, мөн англи хэлийг ойлгодог, орчуулчихдаг, монгол хэлээрээ  утга төгс хөрвүүлчихдэг болгохын тулд гадаад хэл сурахад нь их анхаардаг. 

Мөн охиддоо гоо зүйн мэдлэг олгохын тулд сургуульд нь балетын дугуйланд явуулахыг их хичээдэг. Ханьтайгаа хамтдаа болох, болохгүй зүйлийн тухай, хязгаар, эцэс төгсгөл, орших, эс оршихын тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж хүмүүжүүлэхийг хичээдэг. 

Гэрийн хүмүүжил сайтай, хэл устай, боловсролтой байхад өөрөө өөрсдийгөө аваад явчихна гэж боддог. Миний хувьд хүүхдүүдээ дарга цэрэг, сайд болно гэж боддоггүй. Хамгийн гол нь миний хүүхдүүд сайн хүн, зөв хүн, айлын охиныг, хүүг хайрладаг, хүний сайн хань болоосой гэж хүсдэг дээ.


-Танай хүүхдүүдийн нас ойролцоо. Бага ангид зэрэг зэрэг сурахад аав ээж хоёр яг дэргэд нь сууж  хичээлийг нь  давтуулдаг байсан уу?

+Одоо эргээд харахад сургуульд явж байгаа гурван хүүхдийнхээ хажууд нэг өдөр ч хамт суугаагүй юм байна. Гэтэл эцэг эхийн хуралд нь суухаар танай хүүхдүүд ийм ийм амжилт гаргасан гээд хэлдэг. Хүүхдүүдээ яг үүнийг хий, унш, бод гээд нээх шахдаггүй. 

Манайд гэрийн даалгавар хийх гээд бөөн зодоон боллоо гэсэн асуудал гарч байгаагүй. /инээв/ 

Хүүхдүүд маань хичээлээ тараад өдөр өнжүүлэхдээ явчихна. Тэгээд өдөр өнжүүлэхээс нь аваад орой 17:00 цагаас хойш манайд хичээл номтой холбоотой асуудал нээх яригдахгүй. Харин ээжийн лекц бол сайн үргэлжилнэ. Жишээ нь охидууддаа өглөө босоод өдөр бүр усанд ор. Эмэгтэй хүн биеэ цэвэр цэмцгэр авч явах ёстой гээд лекц бол минут цаггүй үргэлжилнэ дээ.


-Хүүхдүүд  гадаад хэлийг эрт сурсан дээр, үгүй гэх байдлаар бид маргах маягтай.  Таны хувьд хэдэн наснаас нь гадаад хэл сургаж эхэлсэн бэ?

Хүүхдүүддээ гурав, дөрвөн настайгаас нь эхлээд л нас насанд нь таарсан сургалтад хамруулахыг хичээдэг. Том хүүгээ тархи, оюуныг хөгжүүлдэг сампингийн сургалтанд хамруулж байсан. Миний хүү улсын тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Би бараг тэрийг нь ч мэдээгүй байсан байх. Хамгийн гол нь нас насанд нь таарсан сэтгэхүйд нь таарсан зураг, хөрөг, ном, сургалт өгөөд байхаар хүүхэд аяндаа л хөгжиж байдаг.

 

-Хүүхдийнхээ сэтгэхүй, насанд нь таарсан сургалт өгөхийг тулд та өөрөө ихсудалж, суралцдаг уу?

-Тэгэлгүй яахав. Ихэнхдээ хувь хүний хөгжлийн тухай ном, хүүхдэд чиглэсэн ном уншиж их мэдээлэл авдаг. 

Жишээ нь тэр япон ээжүүдийн тухай ном. Япон ээжүүд чинь бүр жирэмсэн байхдаа өөрөө сампин сураад хүүхдээ хүмүүжүүлдэг юм байна. Бидний хувьд бүр яг тэрийг нэг бүрчлэн дуурайх нь өрөөсгөл. Бид чинь Монгол хүмүүс, монгол ахуй гэж байна. Авах зүйлээ авч хэрэгжүүлээд хүүхдүүдэд япон сампингийн сургалтанд явуулснаараа хүүхдүүд маань илүү хурдан сэтгэдэг, шинэ үг хурдан цээжилдэг болсон.

Тэгээд мөн хүүхдүүдийн сэтгэхүйг нь нээдэг, олон өнгөөр амьдралыг үзүүлдэг зургийн дугуйланд хүүхдүүдээ хамруулж байсан.

 Тэгээд долоон хүүхэд чинь долоон өөр араншинтай, долоон өөр юм сонирхдог, долоон өөр гэх үү дээ. 

Том охин Г.Анжелинагаар хатгамал, гар урлалд илүү сонирхолтой болохоор гар урлалын сургалт авдаг. Манай хоёр дахь охин Г.Жессика илүү сайн дуулна. Сургуулийнхаа дууны тэмцээнд оролцдог. Яг өдөржин хойноос нь яваад дугуйлангаас дугуйлангийн хооронд зөөгөөд хөгжүүлээд яваа ээж биш гэж өөрийгөө боддог.


-Сүүлийн үед хөл хорионд хүүхдүүд их орой унтаад, чимээ шуугиан гаргалаа, торгоно гээдсошиалаарбас шуугилаа. Ер нь хүүхдүүд эрт унтвал дархлаанд нь сайн гэдгийг монголчууд мэддэг байсан. Та олон хүүхэдтэй ээжийн хувьд үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Манайх орой 22:00 цагаас өмнө хүүхдүүдээ усанд оруулаад унтуулдаг. Гайгүй цагтаа унтаад сурчихсан. . Дархлааг нь дэмжиж өсөлтөд сайн гээд нэг хэсэг витамин, амин дэм өгч байсан. Тэгээд би өөрөө бясалгал,иогхийгээд судлаад үзсэн чинь витамин ууснаараа ч гэдэг юм уу автоматаар хүний дархлаа сэргэчихдэггүй юм байна. Нэг их олон витамин хүүхдийн аманд авчирч хийснээрээ дархлаа сэргэдэггүй.  Гол нь 22:00 цагаас хойш шөнийн 03:00 хүртэл хүүхдийн өсөлтийн даавар хамгийн их ялгардаг. Үүнийг 13 настай хүүдээ сайн ойлгуулсан. 

Арван гурван настай хүүхэд чинь өндөр болох, гоё сайхан болох их сонирхолтой байгаа шүү дээ. Аав ээж нь витаминд үрж байгаа мөнгөө тархинд нь, боловсролд нь зарцуулъя гэдгийг ойлгуулж хэлж ярьдаг.


-Таны яриаг сая ингээд сонсоод мөн их ажил амжуулах юмаа гэж бодогдлоо. Юу таныг ийм эрч хүчтэй болгодог вэ?

Өөртөө их хайртай. Нөхөртөө их цаг гаргаж, өөрөө өөрсдийгөө хайрлаж байхгүй бол миний долоон хүүхдийг хэн өсгөж хүмүүжүүлэх юм бэ. Тийм учраас бид хоёр өөрсдөө эрүүл байя гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгосон. 

Яагаад гэвэл би ээжийгээ 14 насандаа алдаж байсан. Хүүхэд, том хүний зааг дээр л байсан үедээ.  Ээжээсээ өнчрөөд 18 жилийг туулсан байна би. Ээжтэйгээ байгаа найзуудаа харахаар хаяа цагаахан атаархал төрнө. Тиймээс ч би долоон хүүхдээ хэзээ ч тийм байлгахгүй юм сан. Би эрүүл байж, хүүхдүүдийнхээ хажууд үр ачаа тойруулаад сууж байх юм сан, өтлөх юм сан гэдэг олон олон ээжүүдийн нэг нь би. Тиймээс  бясалгал,иогогээдэкоюу байна  түүн рүү тэмүүлж, эрүүл байхыг хүсэж байна.


Таны, эх хүний, мөн танай гэр бүлийн  цаашдын зорилго мөрөөдлийг уншигчдад хүргэвэл?

-Сайхан асуулт байна. Хүн маш том, өндөр оргил руу тэмүүлж байж дээшээгээ мацаж амьдардаг байх. Би маш том мөрөөдөлтэй байж, тэр мөрөөдлийнхөө оргилд жил жилээр дөхөх юмсан гэж боддог. Би ахлах зэрэгтэй нүүр амны их эмч хүн. Докторын зэргээ хамгаалах нь миний хамгийн ойрын зорилго. Хичээлээ дүүргэсэн удахгүй хамгаалах байх.  

Гэр бүлийн маань том зорилго бол долоон хүүхдээ долууланг нь тэр Плехановын бага сургуулийг төгсгөнө. 

Долоон хүүхдээ бүгдийг нь хэл устай, хүнийг хүндэлж,  чаддаг, эерэг зөөлөн, эрх тэгш харьцаа хандлагатай хүн л болгох юмсан гэж хүсэж зорьж явдаг. 

Энэ л манай гэр бүлийн мацах оргил нь юм уу даа. Мэдээж ханьтайгаа хамт өтлөөд бие биенээ түшээд явбал энэ амьдралаас илүүг хүсэх гээдяахав.

За баярлалаа. Танай гэр бүлийн санаж зорьсон бүхэн сайхан бүтэж байг гэж ерөөе.


СЭТГҮҮЛЧ Ц.МӨНХЗУЛ