Р.Сайхан-Уул
03 сарын 23, 2022
Лондон хотын оршин суугч эцэг эхийгээ бүх насаар нь мөнгө өгч өөрөөрөө амьдрах чадваргүй болгосон гэж шүүхэд хандан, дээд шүүх хүртэл давж заалдаж, үүрэг хариуцлагыг зааж сайн сургаагүйн учир ... сэтгэл санаа, бие бялдарын хохиролыг төлөх ёстой хэмээн үзсэн байна.
41 настай Файз Сиддики нь Саудын Арабаас гаралтай боловч амьдралынхаа ихэнх хугацаанд Лондонд амьдарсан. Файзыг чинээлэг эцэг эх нь Лондонд сургахаар явуулсан бөгөөд Оксфордод хуульч мэргэжлээр сурч төгссөн, санхүүгийн асуудал хэзээ ч мэддэггүй байсан бөгөөд ээж, аав нь түүнд зориулж хорин жилийн турш тансаг зэрэглэлийн орон сууц түрээсэлж, хэрэгцээний мөнгийг хангалттай өгч байжээ.
Үүнийг л түүний амьдралын эмгэнэл гэж тэр үзэж байна. Ийм хараат байдал нь түүнийг насанд хүрэгчдийн ертөнцөд хэрхэн амьдрахаа мэдэхгүй "том хүүхэд" болгосон гэж Сиддики итгэлтэй ярьж байна. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахыг хичээсэн боловч амжилтанд хүрээгүй бөгөөд 10 жилийн турш зүгээр сууж байгаа.
Хэт их эрхлүүлэх дуртай эцэг эх нь түүнийг эмзэг байдалд оруулсан гэж Фаиз үзэж байна. Тэд Лондон дахь Хайд Паркийн байрыг сая фунт стерлингээр түрээслэж, долоо хоног бүр 400 фунт стерлинг өгдөг.
Одоо тэр ажил хийж, амьдралаа залгуулах ч чадваргүйн зовлон зүдгүүрийнхээ төлөө нөхөн төлбөр авахыг хүсч байна. Эцэг эх нь Фаизтэй хэл амаа ололцдоггүй гэж мэдэгдэж байна.
Гэр бүлийн маргаанаас болж эцэг эх нь түүний "халаасны сул зардлыг" багасгасны төлөө асуудал үүсч, сэтгэл санаагаар гүн унасан гэж гомдолжээ.
Шүүх ажиллагаа жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд шүүхээс Фаизын хүсэлтийг хүлээн аваагүй боловч одоо түүний хэргийг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх болно. Ерөнхийдөө хүүхдүүддээ анхаарал тавих нь зөв ч мэдээжийн хэрэг 41 нас хүртлээ биш юм.
Р.Сайхан Уул
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.