10-аад жилийн өмнө монголчуудын дунд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн талаар ойлголт төдийлөн танигдаагүй, кинонд гардаг шиг баячууд л авдаг төсөөлдөг байв.  Харин одоо бол энэ төрлийн үйлчилгээ түгээмэл болж нэг өдрөөр, цагаар, гэр бүлүүд нийлж асрагч хөлслөх хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргүүлэх гэх мэтээр улам бүр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлаж төрөлжжээ. Энэ талаар дэлгэрэнгүйг “Happyflowers” төвийн захирал Э. Ууганцэцэгтэй  ярилцлаа. 

Зардал гаргахгүй гээд хүүхдээ өөрөө хардаг ч 

Ихэнх хосууд хүүхэдтэй болоод нэг нь ажил хийгээд нөгөө нь хүүхдээ харах сонголт хийдэг.  Голдуу эмэгтэйчүүд нь гэртээ үлдэнэ. Тэгээд ажил хийдэг нь “Би өдөржин ажилтай байсан ядраад байна” гээд ороод ирдэг. Гэртээ үлдсэн нь ч “Би өдөржин хүүхдээ хараад ядарч байна” гэнэ. Ингээд л жижиг үл ойлголцол үүссээр сүүлдээ гэр бүл салах хүртэл сөрөг үр дагаварт хүргэх нь ч бий. Хүүхэд асрагчтай байх нь тухайн гэр бүлд тулгарч буй энэ мэт олон асуудлыг цэгцэлдэг.  

Нөгөө талаас хоёр хүн ажиллаж өрхийн төсвөө бүрдүүлэх, нэг нь орлогогүй болохын хооронд маш их ялгаатай. Хүмүүс зардалаа багасгая гэсэндээ л хүүхдээ өөрөө харъя гэдэг. Үнэндээ нэг нь орлогогүй гэртээ байхын оронд хоёулаа ажлаа хийгээд явбал тухайн гэр бүл илүү өндөр орлоготой, санхүүгийн дарамтгүй амьдарч байгаа нь ажигладдаг. 

Хүүхэд асрагчид төлж байгаа мөнгөө үргүй зардал биш

Сүүлийн жилүүдэд миний ажиглаж байгаагаар хүүхэд асрагчаар харуулж, өсгүүлсэн хүүхэд илүү сахилга баттай, зөв хүмүүжилтэй болдог юм байна. 

Ээжүүд хүүхдээ өөрөө харахдаа олон ажлыг зэрэг хийгээд стрессддэг юм шиг санагддаг. Тэнд ч хоолоо хийж, энд ч юмаа угаана, тэнд ч хүнтэй утсаар яриад л нэг ч гэсэн ажил амжуулчихъя гэдэг. Тэр хооронд нь хүүхэд нь дуудангуут “Цаашаа, цаашаа” гээд л гар утсаа эсвэл зурагт асаагаад өгчихдөг. 

Гэтэл асрагчтай бол бүх зүйл дүрэм журамтай болдог.

Бичлэг үзэх: 

Өглөө босох цагтаа босно. Шүдээ угаана. Хоолоо ширээндээ зөв суугаад иднэ. Өдөр цагтаа унтана, тоглоомоо хураана гээд өдөр тутмын зөв дадалд хэвшчихдэг. Тэгэхээр урт хугацаандаа харахад тухайн хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал үр дүнтэй. Хүмүүсийн нэг өрөөсгөл ойлголт нь хүүхэд асрагчид төлж байгаа мөнгөө зардал гэж бодоод байдаг. Би бол “Хүүхэд асрах үйлчилгээ авч байгаа мөнгө чинь таны гэр бүлдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм шүү” гэж хэлэх дуртай. 


Баян хүмүүс биш хэн хэрэгтэй байгаа нь хүүхэд асрагч авдаг

Манайх бол зах зээлд хүртээмжтэйгээр хаана хэрэгцээ байна тэнд хүрч ажиллая гэдэг үндсэн дээрээс маш олон төрлөөр үйлчилгээгээ өргөтгөсөөр байна. Үйлчилгээгээрээ дамжуулаад бодит тус, хэрэгцээг нь хангах вэ гэдэг үүднээс гэр бүлүүдэд туслах нь бидний гол зарчим.

Жишээ нь ажлын 5 өдөрт маш завгүй байгаад хагас бүтэн сайнд хүнсээ цуглуулмаар байна, ганц өдөр үсчин ороод өөртөө анхаармаар байтал хүүхдүүд амарчихдаг. Тэгвэл зөвхөн хагас бүтэн сайн өдөр тусалж өгдөг үйлчилгээг аваад асуудлаа шийдэх боломжийг олгодог. 

Магадгүй ганцаараа асрагч авахад төлбөр нь өндөр байвал нэгнийхээ гэрт хүүхдээ авчирч харуулаад төлбөрөө хувааж төлж болдог үйлчилгээ ч  байна. Эхнэр нөхөр хоёулаа гадуур уулзах, гарах хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэр үедээ  “Friday nanny” захиалахад л “Чи гар, би гарна” гээд үл ойлголцоод байхгүйгээр шийдвэрлэчихнэ.


 Буух эзэнтэй буцах хаягтай албан ёсны үйлчилгээ

Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч авдаг айлууд хувиараа зар тавиад хэн нэгнийг ажилд авах тохиолдол бас бий. Энэ нь эргээд гэр бүлдээ үүсгэж байгаа эрсдэл болдог. Манай хандсан цөөнгүй гэр бүл хувиараа үйлчилгээ аваад хохирсон гэж ирж байсан. Хэнийг нь ч сайн таниагүй хүнийг ажилд авахад гэр бүлийн нууцлал задрах, гэрээс нь хулгай хийх, хүүхдэд аюул осол учруулах гэд маш олон асуудал үүсэх эрсдэлтэй. 

Манай байгууллагын гол онцлог нь ажилд орохоор ирсэн охид эмэгтэйчүүдэд сонгон шалгаруулдаг. Хүүхэдтэй ажиллах хүн учраас сэтгэл зүйн сорилууд эмч, эрүүл мэндийн шинжилгээнд тоогтмол хамруулдаг..

Мэргэжлийн байгууллагад хандаад буух эзэнтэй буцах хаягтай албан ёсоор нь үйлчилгээ авсан дээр гэдэг сэтгэлгээ суучихсан. Сүүлийн үед ирж байгаа айлууд албан ёсны байгууллагаас нь үйлчилгээ авах ёстой байна гэж ханддаг болсон.