Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт эцэг эхчүүдэд зориулан “Уурлах уу, учирлах уу?” буланг бэлтгэн хүргэдэг билээ.

Энэ хүрээнд хүүхдийн зохиолч, сэтгэл зүйч А.Найгалмаатай хамтран “Хүүхдийн хэл яриа, сэтгэл зүйн хөгжлийг номоор хэрхэн дэмжих вэ?” сэдвийн хүрээнд өдөрлөг зохион байгуулах гэж байна. 

Эцэг эхчүүдэд зориулсан энэхүү өдөрлөг нь 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр буюу пүрэв гарагт 18 цаг 30 минутаас “Борхош”  кафед зохион байгуулагдана.

“Ганцаараа унтдаг гавар”, “Шидэт тэврэлт”, “Ач хүү” "Багадсан бээлий" зэрэг хүүхдийн номын зохиогч тэрбээр өдөрлөгийн үеэр 

  1. Эцэг эхчүүд хүүхдээ хэлд оруулахдаа гаргадаг түгээмэл алдаа, түүнийг засаж сайжруулах арга техник
  2. Хүүхдийнхээ хэл ярианы анхны багш аргачлал
  3. Хүүхдэдээ ном унших цаг гаргаж, түүнийгээ үр дүнтэйгээр ашиглах зэрэг сонирхолтой бөгөөд мэдүүштэй сэдвийн хүрээнд ярилцах юм.  

Та эвентийн дэлгэрэнгүй мэдээллийгэнд дарж аваарай. 

Хэрэв бүртгүүлэхийг хүсвэл  https://fb.me/e/2g8yrzLrv/ линкээр нэвтэрч суудлаа баталгаажуулна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 77191977, 99126085 утсаар лавлах боломжтой.