Польш улсад сурч байсан Монгол оюутан амь насаа алдсан болон тус улсад хүнд байдалд ороод буй. Оюутан залуусын тэтгэлэг олгохгүй байгаа асуудлаар Польш Улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд шаардлага хүргүүлэх гэж байсан цуцлагджээ. 

Учир нь талийгаачийн ар гэрээс хүсэлт гаргасан мөн хэргийг тус улсын хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. 

Мөн тэтгэлэг олгох шаардлага өнөөдөр биелэгдэж, Сангийн яамнаас Польш улсад сурч байсан оюутнуудын тэтгэлгийн мөнгийг шилжүүлсэн байна.

Хэргийг эргэн сануулвал Польшийн цагдаагийн байгууллага монгол оюутныг амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж буй. Нас барсан оюутны хувьд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр сурдаг байсан ч тэтгэлгээ авч чадахгүй байсан талаар дурдагджээ.