Энэ хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй  төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ гэж БШУЯ мэдээллээ.